LOGOLOGO
Эмнэлгийн танилцуулгаХууль бус гадны биет авах / нөхөн сэргээхЗалуужуулахНүдХaмaрНүүрний хэлбэрБиеХөхPetitОлон нийтийн булан
|JOIN
|JOIN
  • Эмнэлгийн танилцуулга
  • Эмчийн танилцуулга
  • Байршил
  • Гадны биет авах
  • Гадны биет авах
  • Гэмтэл / арьсны хавдар
  • Нүдний давтан мэс засал
  • Хамрын давтан мэс засал
  • Өөх шилжүүлэг
  • Soft нүүрний хэлбэр засах мэс засал
  • Хамар уруулын зайны мэс засал
  • Нүүр өргөлт
  • Ponytail өргөлт
  • Дух өргөлт
  • Лифтинг
  • Давхраа
  • Сэтэлгээ
  • Нүдний нээх булчин чангалах
  • Дээд зовхины өөх засах
  • Доод зовхины өөх засах
  • Дээд / доод зовхи
  • 3D захиалгат хамар
  • No Scar хамрын мэс засал
  • Богино хамрын мэс засал
  • Далий / монхор хамар
  • Дөрвөлжин эрүү
  • Шанаа багасгах
  • Эрүүний үзүүр
  • Өөх сорох
  • Хэвлий
  • Бие өргөлт
  • Хөх томруулах / жижисгэх
  • Хөх сойх
  • Хөхний толгой
  • Суга орчмын өөх засах
  • Ботокс
  • Филлер
  • Re2O тарилга
  • Үүдэл эс
  • ReBornne
  • Зөвөлгөөний цаг авах
  • Зарлал
  • Мэдээ мэдээлэл
  • Өмнө/дараах зураг
  • Сэтгэгдэл
logo

+82 10-9834-7172

Facebook зөвлөгөө
Ням - Баасан
AM 09:30 - PM 06:30
Бямба
AM 09:30 - PM 03:30
Ням болон бүх нийтийн амралтын өдөр
Амарна
Хаяг8F, 371 Sapyeong-daero, Seocho-gu, Seoul (Banpo-dong, Hyeoncheol Building)
Байгууллагын нэрСэро гоо сайхны мэс заслын эмнэлэг
|
Захирлын нэрПаг ЁнГю
Цахим шуудагsaeropsmn@gmail.com
|
Хэрэглэгчийн төв+82 10-9834-7172
Үйлчилгээний нөхцөл|Хувийн мэдээлэл боловсруулах бодлого

Location Map

8F, 371 Sapyeong-daero, Seocho-gu, Seoul (Banpo-dong, Hyeoncheol Building) Сэро гоо сайхны мэс заслын эмнэлэг
Метро
mapSinnonhyeon station1-р гарцаас явганаар 1 минутын зайд
mapNonhyeon Station4-р гарцаас явганаар 10 минутын зайд
Онлайн зөвөлгөөОнлайн захиалгаБайршилFacebookInstagram
QUICK
TOP
|
Олон нийтийн булан
|
Мэдээ мэдээлэл
Сэро пластик мэс заслын эмнэлэг нь одоогийн таныг хүндэтгэж,
таны хамгийн жинхэнэ төрхийг илэрхийлэх байгалийн шинэ төрхийг бүтээнэ.
ЗарлалМэдээ мэдээлэл

SAEROТом зүслэггүй дух өргөх мэс засал гэж юу вэ?

Сэро гоо сайхны мэс заслын эмнэлэг2026.09.30
Үзсэн тоо 6

ENDOTINE ДУХ ӨРГӨХ МЭС ЗАСАЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Нас ахихын хэрээр дух, хөмсөг орчмын зөөлөн эд доошлох, хөмсөг унжих, зовхины гадна хэсэг хүнд харагдах, дух болон хөмсөгний хооронд үрчлээ тодрох өөрчлөлтүүд бий болдог. Эдгээр өөрчлөлтийг засах аргуудын нэг нь Endotine бэхэлгээ ашигласан эндоскопийн дух, хөмсөг өргөх мэс засал юм.

Endotine нь арьсыг өргөдөг тусдаа утас эсвэл тарилга биш ба духны хэсгийн арьс, хөмсөгний зөөлөн эдийг шинэ байрлалд нь тогтоон барих зориулалттай биед аажмаар шимэгддэг олон цэгийн бэхэлгээний имплант юм. Мөн хүн хүний онцлогоос хамаарч суулгацын ширхэг болон байрлал өөр өөр ба нэг цэгт бус, олон цэгээр эдийг тогтоох байдлаар хүчийг хуваарилах нь бас нэгэн зорилго нь юм.

Endotine хэрхэн ажилладаг вэ?

Эндоскопийн дух өргөх үед мэс заслын эмч үсний дотор байрлах жижиг зүслэгээр дуран болон нарийн мэс заслын багаж оруулж, доошилсон дух, хөмсөгний эдийг чөлөөлөн хүссэн байрлалд өргөнө. Дараа нь өргөсөн эдийг Endotine бэхэлгээний тусламжтай тогтооно. Endotine-ийн олон жижиг бэхэлгээний цэг нь өргөсөн эдэд ирэх ачааллыг нэг цэгт төвлөрүүлэхээс илүү өргөн талбайд хуваарилах зарчимтай. Эдгэрэлтийн явцад зөөлөн эд шинэ байрлалдаа тогтворжиж, Endotine материал аажмаар биед шимэгдэн ууссанаар урт хугацаанд биед гадны биет байхгүй тул илүү эрсдэл багатай юм.

Endotine дух өргөх арга нь  эмнэлзүйн хувьд бүрэн зүсэлтгүй мэс засал биш ба нүдэнд ил харагдах зүсэлтгүй тул сорви харагдахгүй нь хамгийн том онцлог юм. Эндоскопийн аргын үед том, урт зүсэлт хийхийн оронд ихэвчлэн үсний дотор хэд хэдэн жижиг зүслэг хийдэг. Иймээс уламжлалт том зүслэгтэй дух өргөх мэс засалтай харьцуулахад сорви далд байрлах, зүслэгийн хэмжээ бага байх боломжтой.

Endotine дух, хөмсөг өргөх мэс засал ямар өөрчлөлтөд тохиромжтой вэ?

Эмчийн үзлэгээр тохиромжтой гэж үзвэл дараах онцлогтой үйлчлүүлэгчдэд тохиромжтой байж болно:

  • Хөмсөг насжилтын улмаас доошилсон
  • Хөмсөгний гадна хэсэг унжиж, нүд ядрангуй эсвэл гунигтай харагддаг
  • Хөмсөг болон нүдний зай ойртсон
  • Дух, хөмсөг орчмын зөөлөн эд суларсан
  • Хөмсөг доошилсноос дээд зовхи хүнд харагддаг
  • Нарийн духтай
  • Илүү том зүслэгтэй дух өргөх мэс заслаас зайлсхийхийг хүсэж байгаа

тохиолдолд ихэвчлэн Endotine дух өргөх аргыг санал болгодог. Хамгийн гол нь хөмсөгний байрлал, духны өндөр, үсний шугам, арьсны уян чанар, зөөлөн эдийн зузаан болон өмнө хийлгэсэн мэс заслуудыг харгалзан мэс заслын аргыг сонгоно.

Endotine-ийн гол онцлог

1. Олон цэгийн бэхэлгээ

Уламжлалт оёдлын зарим арга эдийг нэг эсвэл цөөн цэгт тогтоодог бол Endotine нь эдийг олон цэгээр тогтоох зориулалттай. Энэ нь бэхэлгээний хүчийг өргөн талбайд хуваарилах боломж олгодог.

2. Биед шимэгддэг материал

Endotine нь байнгын металл имплант биш. Бэхэлгээ эдгэрэлтийн эхний үед үүргээ гүйцэтгэсний дараа материал нь аажмаар задарч, биед шимэгддэг.

3. Эндоскопийн жижиг зүслэгээр хийх боломжтой

Эндоскопийн дух өргөх мэс заслын үед том коронал зүслэгийн оронд үсний дотор жижиг зүслэг ашиглах боломжтой.

4. Мэс заслын үед байрлалыг тохируулах боломж

Endotine систем нь мэс засалчид өргөсөн эдийн байрлал, таталтыг мэс заслын явцад тохируулах боломж олгохоор бүтээгдсэн.

Мэс заслын дараах сэргэлт

Сэргэлтийн хугацаа мэс заслын цар хүрээ болон хавсарсан ажилбараас шалтгаалан өөр байдаг. Ерөнхийдөө мэс заслын дараа:

  • дух болон нүд орчим хавдах,
  • хөхрөх,
  • арьс таталдах мэт мэдрэмж төрөх,
  • хуйх болон дух хэсэг түр хугацаанд мэдээ алдах эсвэл жирвэлзэх,
  • Endotine байрласан хэсэгт тодорхой хугацаанд хатуу зүйл тэмтрэгдэх

зэрэг шинж илэрч болох ба эдгээр нь хэвийн үзэгдэл юм. Ерөнхийдөө мэс заслын эхний шархны эдгэрэлт ихэвчлэн 10–14 хоног үргэлжилж, Том хавдар хурдан багасч буудаг. Харин жижиг хавдар бүрэн бууж, эд зөөлөрч, эцсийн үр дүн тогтворжиход хэдэн долоо хоногоос хэдэн сар шаардлагатай байж болно.

Endotine нь ботокс эсвэл утсан өргөлтөөс юугаараа ялгаатай вэ?

Ботулинум токсин (Botox төрлийн эмчилгээ) нь булчингийн хөдөлгөөнийг түр хугацаанд сулруулж, хөдөлгөөнөөс үүсдэг үрчлээг багасгахад чиглэдэг. Харин унжсан зөөлөн эдийг мэс заслын аргаар шилжүүлэн тогтоодоггүй. Харин утсан өргөлт нь арьсан доогуур тусгай утас оруулж зөөлөн эдийг татах хамгийн хөнгөн ажилбаруудын нэг юм. Endotine дух өргөлт нь дух, хөмсөгний эдийг анатомийн түвшинд чөлөөлж, шинэ байрлалд шилжүүлсний дараа Endotine бэхэлгээгээр тогтоодог.

Тиймээс эдгээр аргуудын зорилго, үйлчлэх түвшин болон үр дүнгийн хэмжээ өөр бөгөөд аль арга тохирохыг эмчийн үзлэгээр зөвөлгөө авч шийдэх нь тохиромжтой.

💬Түгээмэл асуулт, хариулт

1. Endotine хийлгэвэл сорви үлдэх үү?

Эндоскопийн аргаар хийх үед ихэвчлэн үсний дотор жижиг зүслэгүүд хийдэг тул сорви үсэн дотор далд байрлах боломжтой ба цаг хугацааны дараа үсэн доторх сорви ч харагдахгүй болно. Гэхдээ огт сорви үүсгэхгүй мэс засал гэж ойлгож болохгүй. Сорвижилтын хэмжээ нь хүний арьсны онцлог болон шархны эдгэрэлтээс хамаарна.

2. Endotine хэдэн ширхэгийг суулгадаг вэ?

Endotine нь тухайн хүний сулралт болон духны хэмжээ арьсны зузаан гэх мэт олон зүйлээс шалтгаалан ихэвчлэн 2-4 ширхэгийг суулгадаг.

3. Endotine арьсан доороос тэмтрэгдэх үү?

Эхний саруудад зарим хүнд бэхэлгээ байрласан хэсэг хатуу эсвэл товгор мэт тэмтрэгдэж болно. Зарим судалгаанд Endotine-ийн тэмтрэгдэх байдлын талаар дурдагдсан байдаг бөгөөд олон тохиолдолд эдгээр шинж цаг хугацааны явцад багассан байдаг.

4. Хөмсөг хэт өндөр болж харагдах уу?

Мэс заслын үед хөмсөгний байрлал, нүүрний харьцаанд тохируулан өргөх хэмжээг төлөвлөдөг. Эхний үед хавдар болон эдийн таталттай холбоотойгоор хөмсөг хүссэнээс арай өндөр харагдах магадлалтай ч эд зөөлөрч, хавдар буухын хэрээр байрлал аажмаар натурал болдог.

5. Мэс заслын дараа хэзээ хэвийн амьдралдаа орж болох вэ?

Ерөнхий дух өргөх мэс заслын дараа шууд хэвийн амьдралдаа орох боломжтой ч хавдар хөхрөлт их үүссэн зарим тохиолдолд тодорхой хэд хоног амрах тохиолдол байдаг. Гэхдээ хавсарсан мэс засал хийлгэсэн эсэх болон тухайн хүний эдгэрэлтээс шалтгаалан хугацаа өөрчлөгдөнө.

6. Endotine-ийн үр дүн хэдэн жил үргэлжлэх вэ?

Endotine өөрөө аажмаар шимэгддэг ч мэс заслын зорилго нь эдийг шинэ байрлалд эдгэрүүлэн тогтоох явдал юм. Дух өргөх мэс заслын үр дүн олон жил хадгалагдаж болох боловч насжилт бүрэн зогсохгүй учраас цаг хугацааны явцад арьс болон зөөлөн эд дахин сулрах боломжтой.

7. Дээд зовхи унжсан бол Endotine хийлгэхэд хангалттай юу?

Заавал тийм биш юм. Зарим хүнд зовхи хүнд харагдаж байгаа шалтгаан нь хөмсөгний доошлолт байдаг бол заримд нь дээд зовхины илүүдэл арьс, өөхөн эд зэрэг өөр шалтгаан давамгайлдаг. Ийм тохиолдолд дух өргөлтийг дээд зовхины мэс засалтай хавсарч хийх шаардлагатай байх боломжтой ба хамт хийлгэснээр илүү их үр дүн мэдрэгдэж болно.

8. Endotine хүн бүрт тохиромжтой арга уу?

Үгүй. Хөмсөг, духны анатоми, үсний шугам, арьсны чанар, эдийн зузаан, өмнөх мэс засал, ерөнхий эрүүл мэнд болон хүсэж буй үр дүнг хамтад нь үнэлсний дараа тохиромжтой аргыг сонгох нь чухал юм.

9. Endotine хийлгэхэд бүтэн биеийн мэдээ алдуулалт шаардлагатай юу?

Дух өргөх мэс заслыг мэс заслын цар хүрээ болон эмчийн төлөвлөгөөнөөс хамааран судсаар тайвшруулах эмчилгээ эсвэл хавсарсан мэс заслууд хийгдэх тохиолдолд бүтэн мэдээ алдуулалтыг хийх тохиолдол байж болно.

10. Endotine болон уламжлалт дух өргөх мэс заслын аль нь дээр вэ?

Нэг аргыг бүх хүнд илүү сайн гэж үзэх боломжгүй. Хөмсөгний унжилтын хэмжээ, духны өндөр, үсний шугам, арьсны илүүдэл болон хүсэж буй өөрчлөлтөөс хамаарч эндоскопийн Endotine арга, эсвэл уламжлалт зүсэлттэй дух өргөх арга зэрэг өөр өөр арга тохирч болно.

Endotine ашигласан эндоскопийн дух, хөмсөг өргөх мэс засал нь үсний доторх жижиг зүслэгээр доошилсон дух, хөмсөгний эдийг өргөж, биед шимэгддэг олон цэгийн бэхэлгээгээр шинэ байрлалд тогтоох арга юм. Үр дүн болон тохирох мэс заслын арга хүн бүрийн нүүрний бүтэц, хөмсөгний байрлал, арьс-зөөлөн эдийн онцлогоос ялгаатай байдаг тул мэс заслын өмнө пластик мэс заслын эмчийн үзлэг, зөвлөгөө шаардлагатай.

📞 Монгол зөвлөх: 010-9834-7172

Инстаграм: @saero_mn

Фэйсбүүк: Saero гоо сайхны мэс заслын эмнэлэг

📍 Байршил: 서울특별시 서초구 사평대로 371, 8층

8F, 371 Sapyeong-daero, Seocho-gu, Seoul (Banpo-dong, Hyeoncheol Building)

💓СЭРО ГОО САЙХНЫ МЭС ЗАСЛЫН ЭМНЭЛЭГ💓

Өмнөх нийтлэлНийтлэл байхгүй байна.
Дараагийн нийтлэлСМАС НҮҮР ӨРГӨЛТ VS DEEP PLANE НҮҮР ӨРГӨЛТ2026.09.28
Жагсаалт