SAEROӨөх соруулалт ба шилжүүлэн суулгах мэс засал
Өөх соруулалт ба өөх шилжүүлэн суулгах мэс засал
Орчин үед гоо сайхны мэс заслын зорилго нь зөвхөн тодорхой хэсгийн хэмжээг багасгах эсвэл томруулахад бус, биеийн нийт харьцаа, шугам, хэлбэрийг илүү зохицолтой харагдуулахад чиглэх болж үүнийг дагаад гоо сайхны мэс заслын төрөлд ч шинэчлэлүүд их гарсан. Мөн ялангуяа өөх соруулалт болон өөх шилжүүлэн суулгах мэс засал нь хоорондоо уялдаатайгаар төлөвлөгдөж болох аргуудын нэг юм.
Өөх соруулалтын үед алт нэг тодорхой хэсэгт хуримтлагдсан өөхийг багасгаж, биеийн болон нүүрийн шугамыг засах , өөрчлөх боломжтой. Харин эсэргээрээ мөн сорсон өөхнөөс тохиромжтой хэсгийг боловсруулан нүүр, хөх, өгзөг болон бусад эзлэхүүн шаардлагатай хэсэгт шилжүүлэн суулгаж болдог. Ингэснээр зөвхөн “өөх авах” бус, нэмэлтээр өөхийг шүүж, өөр байрлалд дахин суулгаж, биеийн болон нүүрний нийт пропорцыг тэнцвэржүүлэх зорилготой төлөвлөгөө гаргах боломжтой.
Өөх соруулах мэс засал гэж юу вэ?
Өөх соруулалт буюу липосакц нь биеийн тодорхой хэсэгт хуримтлагдсан өөхөн эдийг жижиг зүслэгээр тусгай гуурс оруулан соруулах мэс заслын арга юм. Нүүрний хэсгүүд, хэвлий, бэлхүүс, гуя, ташаа, нуруу, гар, өвдөг орчим, эрүү болон хүзүү зэрэг хэсэгт хуримтлагдсан өөхийг багасгахад өөх соруулалтын аргыг ашиглаж болно.
Жишээлбэл, биеийн жин хэвийн боловч:
- хэвлийн доод хэсэгт өөх хуримтлагддаг;
- бэлхүүс болон нурууны хажуу хэсэг бүдүүн харагддаг;
- гуяны гадна эсвэл дотор талын өөх багасдаггүй;
- гарын дээд хэсэг зузаан харагддаг;
- эрүү доогуур өөх хуримтлагдсан;
- биеийн зарим хэсэг бусдаасаа пропорцгүй өөх ихтэй харагддаг гэх мэт тохиолдолд өөх соруулах мэс засал тохирох боломжтой.
Өөх шилжүүлэн суулгах мэс засал гэж юу вэ?
Өөх шилжүүлэн суулгах мэс засал гэдэг нь өвчтөний өөрийн биеэс авсан өөхийг боловсруулан цэвэршүүлж өөр хэсэгт дахин суулгах арга юм. Өөхийг ихэвчлэн хэвлий, бэлхүүс, гуя зэрэг хэсгээс авч болох бөгөөд авсан өөхийг цэвэршүүлэн, суулгахад тохиромжтой хэсгийг сонгон ашигладаг.
Өөх шилжүүлэн суулгах аргыг дараах хэсгүүдэд ашиглах боломжтой.
Нүүрэнд өөх суулгах: Насжилт, жин бууралт эсвэл төрөлхийн онцлогоос шалтгаалан нүүрний зарим хэсэг хонхойж, эзлэхүүн багассан харагдах үед:
- дух;
- шанаа;
- хацар;
- нүдний доорх хэсэг;
- хамар уруулын нугалаас орчим;
- эрүү болон нүүрний контурын тодорхой хэсэгт ихэвчлэн шилжүүлэн суулгаж болно.
Өөрийн өөхийг ашигладаг учраас нүүрний хэлбэрийг зөөлөн, байгалийн харагдуулах зорилгоор ашиглах боломжтой.
Хөхөнд өөх шилжүүлэн суулгах
Хөхний эзлэхүүнийг тодорхой хэмжээнд нэмэгдүүлэх, хоёр талын бага зэргийн асимметрийг засах эсвэл имплант ашиглахгүйгээр натурал өөрчлөлт хийхийг хүссэн тохиолдолд өөх шилжүүлэн суулгах аргыг сонгож болно.
Гэхдээ нэг удаагийн мэс заслаар нэмэгдэх хэмжээ нь тухайн хүний:
- авах боломжтой өөхний хэмжээ;
- хөхний эдийн бүтэц;
- арьсны суналт;
- суулгасан өөхний тогтцын хувь зэргээс хамаардаг.
Өгзөгөнд өөх шилжүүлэн суулгах
Бэлхүүс болон хэвлий орчмын өөх сорох мэс заслын хамт өгзөгний хэлбэр, эзлэхүүнийг нэмэгдүүлэх зорилгоор өөх шилжүүлэн суулгаж болно. Энэ тохиолдолд зөвхөн өгзөгний хэмжээг томруулах бус, бэлхүүс, ташаа, өгзөгний хоорондох харьцааг бүхэлд нь авч үзэж төлөвлөгөөг нарийн гаргах нь чухал юм.
Өгзөгт өөх шилжүүлэн суулгах мэс засал нь аюулгүй ажиллагааны хувьд нарийн стандарт, зөв техник шаарддаг тул туршлагатай мэс заслын баг болон тохирсон эмнэлгийг зөв сонгох нь чухал.
Өөх соруулалт ба өөх шилжүүлэн суулгалтыг хамтад нь хийх нь
Эдгээр хоёр мэс заслыг хамтад нь төлөвлөснөөр нэг хэсгийн илүүдэл өөхийг багасгаж, нөгөө хэсэгт шаардлагатай эзлэхүүнийг нэмэх боломжтой.
Жишээлбэл:
Хэвлий, бэлхүүс хэсгийн өөх соруулалт + өгзөгөнд өөх суулгалт
Хэвлий, бэлхүүс орчмын өөхийг соруулахдаа тухайн хэсгийг нарийсгаж, бэлхүүсийг илүү тодотгосны дараа боловсруулсан өөхийг өгзөгт шилжүүлэн суулгаж болно.
Өөх соруулалтын өмнө юуг үнэлдэг вэ?
Өөх соруулалт хийх эсэхийг зөвхөн жин эсвэл өөхний хэмжээгээр шийддэггүй.
Мэс заслын өмнөх зөвлөгөөний үеэр дараах хүчин зүйлсийг үнэлэх шаардлагатай.
1. Өөхний тархалт
Өөх нь арьсан доорх давхаргад хэрхэн тархсан, ямар хэсгийг багасгавал биеийн пропорц сайжрахыг үнэлнэ.
2. Арьсны уян хатан чанар
Өөхийг сорсны дараа арьс шинэ хэлбэртээ хэр сайн агших боломжтой вэ гэдэг нь чухал. Арьсны уян чанар багатай тохиолдолд өөхийг багасгасан ч арьс сул унжсан харагдах боломжтой.
3. Булчингийн бүтэц
Ялангуяа хэвлий, өгзөг, гуяны хэлбэрт зөвхөн өөх бус, булчингийн бүтэц ч нөлөөлдөг.
4. Өмнөх мэс засал
Хэвлий, кесар хагалгаа, өөх соруулалт болон бусад мэс заслын сорви байгаа эсэх нь төлөвлөгөөнд нөлөөлж болно.
5. Ерөнхий эрүүл мэнд
Цусны даралт, зүрх судас, бодисын солилцоо, хэрэглэж буй эм, тамхи болон архины хэрэглээ зэрэг нь мэс заслын аюулгүй байдалд нөлөөлөх боломжтой.
Мэс заслын өмнөх бэлтгэл
Мэс заслын өмнө эмчийн зааврын дагуу тодорхой бэлтгэл хийх шаардлагатай.
Үүнд:
- хэрэглэж буй эм, нэмэлт бүтээгдэхүүний талаар эмчид мэдээлэх;
- тамхи татдаг бол мэс заслын өмнө болон дараа зогсоох талаар зөвлөгөө авах;
- мэс заслын өмнөх хоол, усны дэглэмийг мөрдөх;
- мэс заслын дараа өмсөх баригч хувцсыг бэлдэх;
- мэс заслын эхний өдрүүдийн асаргааг урьдчилан төлөвлөх зэрэг орно.
Мэс заслын дараа ямар өөрчлөлт мэдрэгдэх вэ?
Өөх соруулалтын дараа мэс засал хийсэн хэсэгт:
- хаван;
- хөхрөлт;
- эмзэглэл;
- таталдах мэдрэмж;
- түр зуурын мэдээ алдалт;
- хөдөлгөөн хийхэд тухгүй байх
- овон товон эсвэл хатуу мэдрэгдэх зэрэг шинж илэрч болно.
Эдгээр шинж нь ихэвчлэн эдгэрэлтийн явцад аажмаар багасдаг. Өөх шилжүүлэн суулгасан хэсэгт эхний үед бодит эцсийн үр дүнгээс илүү том эсвэл хавдсан харагдах боломжтой. Хаван бууж, суулгасан өөхний тодорхой хэсэг шимэгдсэний дараа хэмжээ нь тогтворжиж эхэлдэг.
Баригч хувцас яагаад чухал вэ?
Биеийн өөх соруулалтын дараа эмчийн зааврын дагуу баригч хувцас өмсөх нь мэс заслын үр дүнд мөн чухал үүрэгтэй.
Баригч хувцас нь:
- хаванг багасгахад туслах;
- арьсыг шинэ контуртай дасан зохицоход дэмжлэг үзүүлэх;
- мэс засал хийсэн хэсгийг тогтвортой байлгах;
- өдөр тутмын хөдөлгөөний үед тухтай байдлыг нэмэгдүүлэх зорилготой байж болно. Өмсөх хугацаа нь мэс заслын хэсэг, цар хүрээ болон эмчийн заавраас хамаарна.
Өөх суулгасны дараа шилжүүлэн суулгасан өөхний тодорхой хэсэг шинэ орчиндоо цусан хангамжтай холбогдон тогтдог бол зарим хэсэг нь бие махбодод шимэгддэг. Иймээс мэс заслын дараах эхний үеийн хэмжээ нь эцсийн үр дүнтэй шууд адил байдаггүй. Өөх соруулалтын дараа биеийн хэлбэрийн өөрчлөлт эхний өдрүүдээс ажиглагдаж болох ч хавангийн улмаас эцсийн үр дүн шууд харагддаггүй.Ихэнх тохиолдолд хаван хэдэн долоо хоногоос хэдэн сарын хугацаанд аажмаар буурч, биеийн контур илүү тодорхой болдог.Өөх шилжүүлэн суулгалтын хувьд мөн адил. Эхний үед хаван болон зориудаар бага зэрэг илүү хэмжээтэй суулгасан нөлөөгөөр том харагдаж болох бөгөөд хэдэн сарын дараа илүү тогтвортой хэлбэрт орно.
Өөх соруулсны дараа дахин таргалалалтын талаар
Өөх соруулсан хэсгийн өөхний эсийн тоо багасдаг боловч үлдсэн өөхний эсүүд томрох боломжтой. Тиймээс мэс заслын дараа жин их хэмжээгээр нэмэгдэхэд:
- өөх соруулсан хэсэг дахин томрох;
- бусад хэсэгт өөх хуримтлагдах;
- биеийн шинэ харьцаа өөрчлөгдөх боломжтой.
Урт хугацааны үр дүнг хадгалахад жингээ тогтвортой байлгах нь чухал.
Хэнд илүү тохиромжтой вэ?
Өөх соруулалт болон өөх шилжүүлэн суулгах мэс заслыг дараах хүмүүст авч үзэж болно.
- биеийн жин харьцангуй тогтвортой;
- тодорхой хэсэгт локал өөх ихтэй;
- ерөнхий эрүүл мэндийн байдал сайн;
- мэс заслын дараах арчилгаа, дэглэмийг мөрдөх боломжтой;
- өөрийн биеийн пропорцыг засах хүсэлтэй.
Болзошгүй эрсдэл
Бүх төрлийн мэс заслын нэгэн адил өөх соруулалт болон өөх шилжүүлэн суулгах мэс засалд тодорхой эрсдэл бий.
Үүнд:
- хаван болон хөхрөлт;
- нянгийн халдвар;
- цус алдалт;
- арьсны гадаргуу жигд бус болох;
- өөхний зарим хэсэг шимэгдэх зэрэг эрсдэл багтаж болно.
💬Түгээмэл асуулт, хариулт
Q. Өөх соруулалт хийлгэвэл хэдэн кг хасах вэ?
A. Өөх соруулалтын үндсэн зорилго нь жин бууруулах бус, биеийн галбир болон контурыг засах юм. Жингийн өөрчлөлт гарч болох ч үр дүнг килограммаар бус биеийн хэлбэр, пропорцоор үнэлэх нь илүү зөв.
Q. Нэг удаад хэдий хэмжээний өөх соруулж болох вэ?
A. Нэг удаад авах боломжтой өөхний хэмжээ нь хүн бүрт ижил биш. Биеийн жин, эрүүл мэндийн байдал, мэс заслын хэсгийн тоо, мэдээ алдуулалт болон эмнэлгийн аюулгүй байдлын протоколоос хамаарна.
Q. Өөх шилжүүлэн суулгасан хэсгийн үр дүн байнгын уу?
A.Тогтож үлдсэн өөхний эсүүд урт хугацаанд хадгалагдах боломжтой. Гэхдээ эхний саруудад тодорхой хэмжээний өөх шимэгдэж болно. Мөн жин нэмэх, хасах, насжилт зэрэг нь дараагийн хэлбэрт нөлөөлнө.
Q. Өөх суулгасны дараа дахин хийлгэх шаардлагатай юу?
A. Зарим хүнд нэг удаагийн мэс заслаар хүссэн үр дүнд ойртох боломжтой бол зарим тохиолдолд эзлэхүүнийг нэмэгдүүлэх эсвэл асимметр засах зорилгоор нэмэлт мэс засал шаардлагатай байж болно.
Q. Мэс заслын дараа хэзээ ажилдаа орж болох вэ?
A. Мэс заслын хэмжээ болон ажлын төрлөөс хамаарна. Бага хэмжээний мэс заслын дараа харьцангуй эрт ажилдаа орох боломжтой бол олон хэсгийн өөх соруулалт эсвэл том хэмжээний өөх шилжүүлэн суулгалтын дараа илүү урт хугацааны амралт шаардлагатай байж болно.
Q. Өөх суулгасан хэсэгт массаж хийж болох уу?
A. Шууд массаж хийх эсэх нь суулгасан хэсгээс хамаарна. Зарим хэсэгт эхний үед даралт өгөхөөс зайлсхийх шаардлагатай байдаг. Иймээс заавал эмчийн зааврыг дагах хэрэгтэй.
Q. Өөх соруулалтын дараа арьс унжих уу?
A. Арьсны уян хатан чанар сайн бол өөх багассаны дараа арьс тодорхой хэмжээгээр агшиж болно. Харин арьсны уян чанар сул, өөхний хэмжээ их эсвэл өмнө нь их хэмжээний жин хассан бол унжилт үлдэх боломжтой.
Q. Өөх соруулалт целлюлитийг арилгадаг уу?
A. Өөх соруулалт нь целлюлитийг эмчлэх үндсэн арга биш. Зарим хүний хувьд гаднах төрх бага зэрэг өөрчлөгдөж болох ч целлюлит бүрэн арилна гэж үзэх боломжгүй.
Q. Жирэмслэх төлөвлөгөөтэй бол өөх соруулалт хийлгэж болох уу?
A. Ирээдүйд жирэмслэх боломжийг өөх соруулалт шууд хориглохгүй. Гэхдээ жирэмсний үед хэвлий болон биеийн хэлбэр мэдэгдэхүйц өөрчлөгдөх боломжтой тул мэс заслын хугацааг эмчтэй зөвлөн төлөвлөх нь зүйтэй.
Q. Сорви үлдэх үү?
A. Өөх соруулалтын зүслэг харьцангуй жижиг байдаг боловч ямар ч зүслэг тодорхой хэмжээний сорви үлдээж болно. Сорви хэр тод үлдэх нь арьсны онцлог, зүслэгийн байрлал болон эдгэрэлтээс хамаарна.
Q. Өөх соруулалт өвдөлттэй юу?
A. Мэс заслын үед мэдээ алдуулалт хэрэглэдэг. Мэс заслын дараа булчин өвдсөнтэй төстэй хөндүүр, таталдах, эмзэглэл илэрч болох бөгөөд эмчийн заавраар өвдөлт намдаах эм хэрэглэж болно.
Q. Өөх соруулалт, өөх суулгалтын үр дүн хэзээ бүрэн тогтворжих вэ?
A. Эхний хаван хэдэн долоо хоногийн хугацаанд багасдаг ч биеийн контур болон өөх суулгасан хэсгийн тогтвортой үр дүнг үнэлэхэд хэдэн сарын хугацаа шаардагдаж болно.
Бодитоор мэс засал тохиромжтой эсэх, аргачлал, мэс заслын хэмжээ болон сэргээн засах хугацаа нь хүн бүрийн биеийн онцлог, эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ялгаатай байдаг тул мэргэжлийн эмчийн үзлэг, зөвлөгөө зайлшгүй шаардлагатай.
📞 Монгол зөвлөх: 010-9834-7172
Инстаграм: @saero_mn
Фэйсбүүк: Saero гоо сайхны мэс заслын эмнэлэг
📍 Байршил: 서울특별시 서초구 사평대로 371, 8층
8F, 371 Sapyeong-daero, Seocho-gu, Seoul (Banpo-dong, Hyeoncheol Building)
💓СЭРО ГОО САЙХНЫ МЭС ЗАСЛЫН ЭМНЭЛЭГ💓
