SAEROСМАС НҮҮР ӨРГӨЛТ VS DEEP PLANE НҮҮР ӨРГӨЛТ
СМАС НҮҮР ӨРГӨЛТ VS DEEP PLANE НҮҮР ӨРГӨЛТ
Нүүр өргөлтийн хамгийн үр дүнтэй аргуудын нэг бол SMAS нүүр өргөлт болон Deep Plane нүүр өргөлт юм. Эдгээр хоёр арга нь хоёулаа арьсны доорх эд, бүтцэд ажиллан нүүрний унжилтыг сайжруулах зорилготой боловч мэс заслын хийгдэх түвшин болон эдийг өргөж, байрлуулах арга нь яг ижил биш юм.
СМАС нүүр өргөлт нь арьсан доорх булчин-апоневрозын тогтолцоо SMAS-д хүрдэг төрөл бүрийн нүүр өргөх аргуудыг ерөнхийд нь нэрлэсэн ойлголт юм. Энэ үед SMAS-ийг нугалах, чангалах, хэсэгчлэн авах, өргөх эсвэл дахин байрлуулах зэрэг аргыг хэрэглэж болно. Харин Deep Plane нүүр өргөлт нь нүүрний тодорхой хэсгүүдэд SMAS-ийн доод талын илүү гүн анатомийн давхаргад хүрч, нүүрний эдийг тогтоон барьдаг зарим холбоосыг сулласнаар арьс, өөхөн эд болон SMAS-ийг хооронд нь салгахгүйгээр нэгэн цогц эдийн бүтэц болгон хамтад нь дахин байрлуулах арга юм.
Гэхдээ энэ нь Deep Plane нүүр өргөлт нь илүү үр дүнтэй эсвэл хүн бүрт тохиромжтой гэсэн үг биш юм. Хүн бүрт аль арга илүү тохирохыг нүүрний унжилтын байршил болон хэмжээ, эдийн зузаан, арьсны уян хатан чанар, хүзүүний байдал, өмнө нь мэс засал хийлгэж байсан эсэх, нүүрний анатомийн бүтэц болон эмчийн үзлэг, үнэлгээнд үндэслэн шийддэг. СЭРО гоо сайхны мэс заслын эмнэлэгт нүүр өргөлтийн мэс заслыг зөвхөн мэс заслын нэрээр сонгох бус, өвчтөн бүрийн нүүрний онцлог, арьс болон эдийн байдлыг харгалзан тусгайлан төлөвлөдөг.
SMAS гэж юу вэ?
SMAS нь Superficial Musculoaponeurotic System буюу өнгөц булчин-апоневрозын тогтолцоо гэсэн үгийн товчлол ба энэ нь арьс болон арьсан доорх нүүрний өөхөн эдийн доор байрладаг, нүүрний булчин болон эргэн тойрны бусад бүтэцтэй холбогдсон давхарга юм.
SMAS нүүр өргөлт гэж юу вэ?
SMAS нүүр өргөлт нь нэг л стандарт мэс заслын арга биш SMAS давхаргад хүрдэг нүүр өргөлтийн олон төрлийн аргыг ерөнхийд нь нэрлэсэн ойлголт юм. Мэс заслын арга болон өвчтөний нүүрний анатомийн онцлогоос хамааран SMAS-д:
- Нугалах
- Оёдлоор чангалах
- Хэсэгчлэн авч оёх
- Тусдаа эдийг өргөх
- Тодорхой чиглэлд дахин байрлуулах
- Хүзүү болон платизма булчинг засахтай хослуулах
зэрэг аргыг хэрэглэж болно.
Deep Plane нүүр өргөлт гэж юу вэ?
Deep Plane нүүр өргөлт нь нүүрний тодорхой хэсэгт SMAS-ийн доод талын илүү гүн анатомийн түвшинд хүрч татах мэс заслын арга юм. Энэ үед нүүрний эдийг тогтоон барьдаг тодорхой холбоосуудыг суллаж, доош шилжсэн нүүрний эдийг илүү чөлөөтэй хөдөлгөх боломж бүрдүүлдэг. Үүний дараа арьс, арьсан доорх өөхөн эд болон SMAS-ийг тус тусад нь салгаж татах бус, хоорондоо холбогдсон нэгэн цогц эдийн бүтэц болгон хамтад нь татаж, дахин байрлуулдаг.
Энэ арга нь дараах хэсгүүдийн унжилтыг засахад ашиглагдаж болно.
- Нүүрний дунд хэсгийн эдийн унжилт
- Нүүрний доод хэсгийн унжилт
- Эрүүний хоёр талын унжсан хэсэг буюу завж
- Эрүүний шугамын сулрал
- Эдийн доош шилжилттэй холбоотойгоор гүнзгийрсэн хамар-уруулын үрчлээ
- Амны хоёр талын доод хэсгийн унжилт
SMAS нүүр өргөлт ба Deep Plane нүүр өргөлтийн ялгаа нь юу вэ?
Эдгээр хоёр аргын гол ялгаа нь ерөнхийдөө мэс заслын хүрэх түвшин болон эдийг хөдөлгөж, дахин байрлуулах арга юм. SMAS нүүр өргөлтийн үед арьсыг өргөсний дараа SMAS давхаргыг мэс заслын аргаас хамааран нугалах, чангалах, хэсэгчлэн авах эсвэл тусад нь өргөж болно. Мөн эмчилгээ хийх хэсэгт тохируулан SMAS-ийг өргөх чиглэл болон хэмжээг өөрчлөх боломжтой. Харин Deep Plane нүүр өргөлтийн үед нүүрний тодорхой хэсэгт SMAS-ийн доод талын гүн түвшинд ажиллаж, нүүрний эдийг тогтоон барьдаг тодорхой холбоосуудыг суллана. Ингэснээр арьс, өөхөн эд болон SMAS-ийг хоорондоо холбогдсон нэгэн цогц эдийн бүтэц болгон хамтад нь өргөж, дахин байрлуулах боломжтой.
Дээрх арьс таталтын хоёр арга хоёулаа зөвхөн суларсан арьсыг татах бус, арьсны доорх гүн эдүүдэд ажиллан нүүрний унжилтыг сайжруулах зорилготой. Мөн илүү гүн түвшинд хүрч татах мэс засал илүү үр дүнтэй гэж ойлгохоос илүү "Өвчтөнийг зөв оношлох + нүүрний анатомийг зөв ойлгох + мэс заслын зөв төлөвлөгөө + эдийг зөв чиглэлд байрлуулах + аюулгүй мэс заслын арга + мэс заслын дараах зөв арчилгаа" хамгийн чухал.
SMAS нүүр өргөлт тохирох хүмүүс
① Нүүрний доод хэсгийн унжилт үүссэн
② Хөнгөн болон дунд зэргийн jowl сударсан
③ Эрүүний шугам бүдгэрсэн
④ Нүүрний арьс суларч унжсан
⑤ Хүзүүний хөнгөн болон дунд зэргийн сулрал үүссэн хүмүүс
Deep Plane нүүр өргөлт тохирох хүмүүс
① Нүүрний дунд хэсгийн эдийн илүү тод унжилт үүссэн
② Завжны арьс маш ихээр суларсан
③ Нүүрний доод хэсэг болон эрүүний лайн бүдгэрсэн
④ Эдийн унжилттай холбоотойгоор нүүрний үрчлээ гүнзгийрсэн
⑤ Нүүрний дунд болон доод хэсгийг хамарсан унжилт
⑥ Илүү өргөн хүрээнд эдийг хөдөлгөх шаардлагатай болсон
⑦ Тодорхой тогтоогч холбоосуудыг суллах шаардлагатай болсон
💬Түгээмэл асуулт, хариулт
Q. Нүүр өргөлтөөр хамар-уруулын нугалаа арилдаг уу?
A. Нүүрний эд унжсанаас үүссэн хамар-уруулын нугалааг сайжруулах боломжтой. Гэхдээ нүүрний төрөлхийн бүтэц, яс, өөхөн эдийн хэмжээ болон нүүрний хөдөлгөөн зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг тул бүрэн арилна гэж баталгаажуулах боломжгүй. Нүүрний эзлэхүүн багассан бол өөхөн дүүргэлтийг давхар авч үзэж болно.
Q. Deep Plane нүүр өргөлтөд хүзүү өргөлт багтдаг уу?
A. Заавал багтдаггүй. Deep Plane нь нүүрний гүн түвшинд ажиллах арга бөгөөд хүзүүний мэс засал тусдаа төлөвлөгддөг. Хүзүүний арьсны унжилт, эрүүний доорх өөх эсвэл платизма булчингийн сулрал байгаа бол хүзүү өргөлт болон бусад нэмэлт мэс заслыг хамт хийх боломжтой.
Q. Аль арга нь илүү натурал харагддаг вэ?
A. СМАС болон Deep Plane-ийн аль аль нь зөв төлөвлөгдөж, зөв хийгдсэн тохиолдолд байгалийн натурал үр дүн өгөх боломжтой. Натурал үр дүнд мэс заслын аргаас гадна эдийг өргөх чиглэл, татах хэмжээ, арьсны таталт, нүүрний эзлэхүүн болон тухайн хүний нүүрний бүтэц чухал нөлөөтэй.
Q. Нүүр өргөлтийн үр дүн хэр удаан хадгалагддаг вэ?
A. Хоёр арга хоёулаа удаан хугацааны үр дүн өгөх боломжтой. Гэхдээ ямар ч нүүр өргөлт нь насжилтыг бүрэн зогсоохгүй. Арьсны чанар, нас, удамшил, жингийн өөрчлөлт, нарны нөлөө, тамхи болон амьдралын хэв маяг зэрэг нь үр дүнд нөлөөлнө.
Q. Нүүр өргөлтийн дараа хэдий хугацаанд эдгэрдэг вэ?
A. Эхний хэдэн хоногт хаван, хөхрөлт, таталдах мэдрэмж, мэдээ алдалт илэрч болно. 2 дахь долоо хоногоос хаван, хөхрөлт аажмаар буурч, 3–4 дэх долоо хоногт нүүр илүү тухтай болж эхэлдэг. Харин гүн эдүүдийн эдгэрэлт хэдэн сар үргэлжилж болох бөгөөд 3–6 сарын хооронд үр дүн илүү тогтворжино.
Q. Нүүр өргөлтийг өөх дүүргэлттэй хамт хийж болох уу?
A. Болно. Нүүрний хөгшрөлтийн үед эдийн унжилтаас гадна нүүрний эзлэхүүн багассан байж болно. Нүүр өргөлт нь унжсан эдийг байрлалд нь оруулж, өөхөн дүүргэлт нь шаардлагатай хэсгийн эзлэхүүнийг нөхөх зорилготой. Гэхдээ хэт их өөх дүүргэлт хийх нь нүүрийг хэт дүүрэн харагдуулж болох тул нүүрний харьцаа болон одоо байгаа эзлэхүүнийг харгалзан төлөвлөнө.
Q. Нүүр өргөлтийн дараа ямар хүндрэл гарч болох вэ?
A. Нүүр өргөлт нь томоохон мэс засал учраас хаван, хөхрөлтөөс гадна цус хуралт, халдвар, шархны эдгэрэлт удаашрах, мэдээ алдалт, нүүрний мэдрэлийн сулрал, тэгш бус байдал, сорви, шингэн хуримтлагдах зэрэг хүндрэл гарч болзошгүй. Ховор тохиолдолд нэмэлт засварын мэс засал шаардлагатай байж болно. Тиймээс мэс заслын өмнө өөрийн биеийн байдал болон тухайн мэс заслын эрсдэлийн талаар эмчтэй сайтар зөвлөх нь чухал.
Q. Мэс заслын дараа ямар үед эмнэлэгтэй яаралтай холбоо барих вэ?
A. Дараах шинж тэмдэг илэрвэл эмнэлэгтэй шууд холбоо барих хэрэгтэй.
-Хаван гэнэт ихсэх
-Нэг талдаа огцом хавагнах
-Хүчтэй эсвэл улам нэмэгдэж буй өвдөлт
-Их хэмжээний цус алдах
-Шарх орчим улайж, халуун оргих
-Халуурах
-Үнэртэй шингэн гарах
-Зүслэг салж нээгдэх
-Нүүрний хөдөлгөөн гэнэт сулрах
-Арьсны өнгө хэвийн бус өөрчлөгдөх
-Амьсгалахад хүндрэлтэй болох, цээжээр өвдөх зэрэг шинж илэрвэл яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатай.
📞 Монгол зөвлөх: 010-9834-7172
Инстаграм: @saero_mn
Фэйсбүүк: Saero гоо сайхны мэс заслын эмнэлэг
📍 Байршил: 서울특별시 서초구 사평대로 371, 8층
8F, 371 Sapyeong-daero, Seocho-gu, Seoul (Banpo-dong, Hyeoncheol Building)
💓СЭРО ГОО САЙХНЫ МЭС ЗАСЛЫН ЭМНЭЛЭГ💓
