LOGOLOGO
Эмнэлгийн танилцуулгаХууль бус гадны биет авах / нөхөн сэргээхЗалуужуулахНүдХaмaрНүүрний хэлбэрБиеХөхPetitОлон нийтийн булан
|JOIN
|JOIN
  • Эмнэлгийн танилцуулга
  • Эмчийн танилцуулга
  • Байршил
  • Гадны биет авах
  • Гадны биет авах
  • Гэмтэл / арьсны хавдар
  • Нүдний давтан мэс засал
  • Хамрын давтан мэс засал
  • Өөх шилжүүлэг
  • Soft нүүрний хэлбэр засах мэс засал
  • Хамар уруулын зайны мэс засал
  • Нүүр өргөлт
  • Ponytail өргөлт
  • Дух өргөлт
  • Лифтинг
  • Давхраа
  • Сэтэлгээ
  • Нүдний нээх булчин чангалах
  • Дээд зовхины өөх засах
  • Доод зовхины өөх засах
  • Дээд / доод зовхи
  • 3D захиалгат хамар
  • No Scar хамрын мэс засал
  • Богино хамрын мэс засал
  • Далий / монхор хамар
  • Дөрвөлжин эрүү
  • Шанаа багасгах
  • Эрүүний үзүүр
  • Өөх сорох
  • Хэвлий
  • Бие өргөлт
  • Хөх томруулах / жижисгэх
  • Хөх сойх
  • Хөхний толгой
  • Суга орчмын өөх засах
  • Ботокс
  • Филлер
  • Re2O тарилга
  • Үүдэл эс
  • Зөвөлгөөний цаг авах
  • Зарлал
  • Мэдээ мэдээлэл
  • Өмнө/дараах зураг
  • Сэтгэгдэл
logo

+82 10-9834-7172

Facebook зөвлөгөө
Ням - Баасан
AM 09:30 - PM 06:30
Бямба
AM 09:30 - PM 03:30
Ням болон бүх нийтийн амралтын өдөр
Амарна
Хаяг8F, 371 Sapyeong-daero, Seocho-gu, Seoul (Banpo-dong, Hyeoncheol Building)
Байгууллагын нэрСэро гоо сайхны мэс заслын эмнэлэг
|
Захирлын нэрПаг ЁнГю
Цахим шуудагsaeropsmn@gmail.com
|
Хэрэглэгчийн төв+82 10-9834-7172
Үйлчилгээний нөхцөл|Хувийн мэдээлэл боловсруулах бодлого

Location Map

8F, 371 Sapyeong-daero, Seocho-gu, Seoul (Banpo-dong, Hyeoncheol Building) Сэро гоо сайхны мэс заслын эмнэлэг
Метро
mapSinnonhyeon station1-р гарцаас явганаар 1 минутын зайд
mapNonhyeon Station4-р гарцаас явганаар 10 минутын зайд
Онлайн зөвөлгөөОнлайн захиалгаБайршилFacebookInstagram
QUICK
TOP
|
Олон нийтийн булан
|
Мэдээ мэдээлэл
Сэро пластик мэс заслын эмнэлэг нь одоогийн таныг хүндэтгэж,
таны хамгийн жинхэнэ төрхийг илэрхийлэх байгалийн шинэ төрхийг бүтээнэ.
ЗарлалМэдээ мэдээлэл

SAEROХамрын мэс засал хийлгэсэн үү?

Сэро гоо сайхны мэс заслын эмнэлэг2026.09.22
Үзсэн тоо 9

Хамрын мэс заслын дараах анхаарах зүйлс

Хамрын мэс засал нь бусад мэс засалтай харьцуулахад мэс заслын дараа амьсгалын зам хавдах эсвэл чихээстэй байх магадлал тун өндөр байдаг тул тухгүй байх мэдрэмж илүү өндөр байдаг. Тиймээс хамрын мэс засалд орохдоо мэс заслын дараа анхаарах зүйлсийг сайн анхаарч, болгоомжтой байх нь хамгийн чухал үйл явцын нэг юм.

Мэс заслын дараах хооллолт

  • Мэс заслаас гарч ирээд сэргэсний дараа эхлээд бага зэргийн ус ууж, дотор муухай оргих гэх мэт зовиургүй байвал зутан, эсвэл шөлтэй хоол гэх мэт зөөлөн хоол эхлээд хэрэглэхийг зөвлөдөг.
  • Хоолонд хорих зүйл байхгүй ч их хэмжээний халуун ногоотой болон цочроох үйлчилгээтэй хоол, эсвэл удаан зажилдаг хоолыг хэсэг хугацаанд хэрэглэхгүй байх нь илүү тохиромжтой.

Цус алдалт болон хавдар, хөхрөлт

  • Мэс заслын дараах 2–3 хоногт хамраас бага зэрэг цус гарах, хэвтэх үед хоолой руу урсах магадлалтай. Энэ тохиолдолд хамраа ухах, хүчтэй нийх зэрэг үйлдэл хийж болохгүй. Зөвхөн хамрын нүхнээс урсаж гарч буй цусыг зөөлөн арчиж ойр тойрныг цэвэрлэнэ.
  • Мэс заслын дараах 2–3 хоногт хавдар болон хөхрөлт нэмэгдэж ихсэх ба өглөө сэрсний дараа хаван илүү болсон байх нь хэвийн юм. Харин эхний нэг долоо хоногийн хугацаанд хүйтэн жин тавьж, хөнгөн дасгал хөдөлгөөн хийснээр том хавдарууд бага багаар бууж байгаа нь мэдрэгдэх ба хүн бүрийн эдгэрэлтийн явц хоорондоо харилцан адилгүй байдөг байна.
  • Хүйтэн жинг эхний 3 хоногт тогтмол хэрэглэх хэрэгтэй ба 4 дэхь өдрөөс бага зэргийн бүлээн жин тавихыг зөвөлдөг. Бүлээн жинг тавих үед темпартурыг хэт халуун бус, арьсанд цочрол өгөхөөргүй байхаар бага багаар тавих нь чухал. 

Унтах үеийн биеийн байрлал

  • Мэс заслын дараа 3–4 хоногийн хугацаанд цээжийг бага зэрэг өндөрлөж, толгойг зүрхнээс дээш байрлуулж унтах нь хавдар хурдан буухад тустай. Сууж бус зөвхөн дэрээ өндөрлөх аргаар унтахыг зөвлөе.
  • Мэс заслын дараах 1 сарын хугацаанд хажуу тийш болон доош харж унтахгүй байх, нүүрээ дээш таазруу харсан байрлалаар унтах нь илүү тохиромжтой.
  • Мөн унтаж байх үедээ хамраа хөндөх, хажуу тийшээ эсвэл доош харж хамраа хөндөх үйлдэл хийхээс маш сайн сэргийлэх хэрэгтэй. 

Шархны арчилгаа

  • Хамрын гадна хэсэгт наасан наалт болон чигийг дур мэдэн авч болохгүй.
  • Хамрын дотор чихээс  байгаа бол цагаан хөвөн шиг харагдах ба мэс заслын дараах 2–3 дахь хоногт ариутгал хийх явцад эмнэлэг дээр авна. Дур мэдэн авах, татахгүй байж анхаарна уу.
  • Хамрын оёдлыг эмчийн заавраар хэзээ авахыг эмнэлгээс мэдэгдэх ба хүн бүрт үзлэгийн хоног, оёдол авах хугацаа бага зэргийн ялгаатай байх боломжтой.
  • Жороор олгосон тосыг мэс заслын дараах 2–3 дахь өдрөөс эхлэн хамрын доторх оёдлыг авах хүртэл зүслэгийн хэсэгт өдөрт 2 удаа (өглөө, орой) бага хэмжээгээр түрхэнэ.
  • Хамрын дотор үүссэн тав болон шархыг хүчээр татах эсвэл хуулж болохгүй. Мөн хөвөнтэй мод эсвэл гараараа хамрын дотор хэсгийг ухаж оролдохгүй байхыг анхаарна уу.

Дасгал хөдөлгөөн

  • Мэс заслын дараах 2–3 дахь өдрөөс хөнгөн алхалт хийх нь хавдар хурдан буурахад тустай.
  • Нүүрэнд хүч болон даралт өгөх ачаалалтай хүнд дасгал хөдөлгөөн (фитнес, усанд сэлэх, ууланд авирах орно)-ийг 1 сарын дараагаас хийж болно.
  • Хамарт гадны хүч, даралт үзүүлэхгүй байхаар маш сайн анхаарна уу.

Нүүр угаах, шүршүүрт орох болон нүүр будах

  • Чиг болон наалтыг авах хүртэл мэс заслын хэсгээс бусад хэсгийг зөөлөн арчиж цэвэрлэнэ.
  • Хамрын дотор оёдлыг авсны дараагийн өдрөөс хамрын хэсгийг угааж, нүүр будах боломжтой. Нүүрээ угаахдаа хамрын хэсгийг хүчтэй үрэхгүй, зөөлөн хүрэх бөгөөд болгоомжтой угааж, даралт өгөхгүй байхад анхаарна уу.
  • Хамрын хэсэгт хамрын маск, гуужуулагч зэрэг бүтээгдэхүүнийг 1 сарын хугацаанд хэрэглэхээс татгалзана уу.
  • Саун зэрэг халуун орчинд мэс заслын дараах 1 сарын хугацаанд орохыг хориглоно.

Эм хэрэглэх

  • Эмнэлгээс жороор олгосон эмийг хуваарийн дагуу тогтмол зөв хэрэглэнэ. Эм уусны дараа ямар нэгэн харшлын шинж тэмдэг илэрвэл эмийг хэрэглэхээ зогсоож, эмнэлэгтэй холбоо барина уу.
  • Эмчийн бичиж өгсөн эмийн дотор өвчин намдаах эм байгаа боловч уусны дараа ч өвдөлт их байсаар байвал өвчин намдаах эм нэмэлтээр хэрэглэж болно.

Алкахол болон тамхины хэрэглээ

  • Бүх төрлийн алкахол болон тамхийг 1 сарын хугацаанд хэрэглэхгүй байх шаардлагатай.
  • Алкахол нь мэс заслын хэсэгт үрэвслийн урвал үүсгэж, үрэвслийг даамжруулж болзошгүй.
  • Тамхи нь мөн эдгэрэлтийг удаашруулж, халдварын шалтгаан болж болзошгүй байдаг.

Эдгэрэлтийн явц

  • Нусаа нийх болон нүдний шил зүүхийг мэс заслын дараах 4 долоо хоногийн турш хийхгүй байхыг анхаарна уу.
  • Хавдар болон эдгэрэлтийн явц нь хүн бүрт харилцан адилгүй бөгөөд хамрын баруун, зүүн талын хавдар ч ялгаатай байж болно. Тиймээс мэс заслын дараах эхний үед хамар дээш өргөгдсөн мэт эсвэл тэгш бус харагдаж болно.
  • Хамрын ясанд ажилбар хийж зассан тохиолдолд 1 сарын хугацаанд нүүрэнд даралт өгөхөөс маш сайн болгоомжилно уу.
  • Хоёр хөмсөгний хоорондох хамрын нуруу болон хамрын үзүүрийн хэсгийн хавдар харьцангуй удаан буудаг бөгөөд эцсийн хэлбэр ойролцоогоор 6 сарын дараа тогтворжиж харагдана.
  • Мэс заслын дараа нус гоожих, хамар битүүрэх, бага зэрэг цус гарах зэрэг шинж тэмдэг илэрч болох бөгөөд хугацаа өнгөрөх тусам аажмаар сайжирна.
  • Уруул хөдөлгөх, инээх үед хамар-уруулын хоорондох хэсэг болон хамрын үзүүр таталдаж байгаа мэт мэдрэмж 2–3 сар орчим үргэлжилж болох ба энэ нь хэвийн үзэгдэл юм.

Яаралтай үед

  1. Доорх шинж тэмдгүүдийн аль нэг илэрвэл эмнэлэг эсвэл хариуцсан ажилтантай холбогдож, эмнэлэгт ирж үзүүлнэ үү.
  • Их хэмжээний цус алдалт зогсолтгүй үргэлжлэх
  • 38°C-аас дээш халуурах, хүчтэй толгой эргэх
  • Шархны хэсэг маш их хавдах эсвэл арьсны өнгө өөрчлөгдөх
  • Хамартаа хүчтэй цохилт авах, гэмтэх

Бүх төрлийн мэс засалд мэс заслын дараах арчилгаа өндөр ач холбогдолтой байдаг ба тэр дундаа хамрын мэс засал нь хамгийн өндөр болгоомж, арчилгаа шаарддаг тул анхаарах зүйлсийг чандлан анхаарч болноомжтой хандахыг зөвлөе. 

💓СЭРО ГОО САЙХНЫ МЭС ЗАСЛЫН ЭМНЭЛЭГ💓

Өмнөх нийтлэлНийтлэл байхгүй байна.
Дараагийн нийтлэлТаны дээд зовхи хонхойж өөхгүй болсон уу?2026.09.18
Жагсаалт