LOGOLOGO
Эмнэлгийн танилцуулгаХууль бус гадны биет авах / нөхөн сэргээхЗалуужуулахНүдХaмaрНүүрний хэлбэрБиеХөхPetitОлон нийтийн булан
|JOIN
|JOIN
  • Эмнэлгийн танилцуулга
  • Эмчийн танилцуулга
  • Байршил
  • Гадны биет авах
  • Гадны биет авах
  • Гэмтэл / арьсны хавдар
  • Нүдний давтан мэс засал
  • Хамрын давтан мэс засал
  • Өөх шилжүүлэг
  • Soft нүүрний хэлбэр засах мэс засал
  • Хамар уруулын зайны мэс засал
  • Нүүр өргөлт
  • Ponytail өргөлт
  • Дух өргөлт
  • Лифтинг
  • Давхраа
  • Сэтэлгээ
  • Нүдний нээх булчин чангалах
  • Дээд зовхины өөх засах
  • Доод зовхины өөх засах
  • Дээд / доод зовхи
  • 3D захиалгат хамар
  • No Scar хамрын мэс засал
  • Богино хамрын мэс засал
  • Далий / монхор хамар
  • Дөрвөлжин эрүү
  • Шанаа багасгах
  • Эрүүний үзүүр
  • Өөх сорох
  • Хэвлий
  • Бие өргөлт
  • Хөх томруулах / жижисгэх
  • Хөх сойх
  • Хөхний толгой
  • Суга орчмын өөх засах
  • Ботокс
  • Филлер
  • Re2O тарилга
  • Үүдэл эс
  • Зөвөлгөөний цаг авах
  • Зарлал
  • Мэдээ мэдээлэл
  • Өмнө/дараах зураг
  • Сэтгэгдэл
logo

+82 10-9834-7172

Facebook зөвлөгөө
Ням - Баасан
AM 09:30 - PM 06:30
Бямба
AM 09:30 - PM 03:30
Ням болон бүх нийтийн амралтын өдөр
Амарна
Хаяг8F, 371 Sapyeong-daero, Seocho-gu, Seoul (Banpo-dong, Hyeoncheol Building)
Байгууллагын нэрСэро гоо сайхны мэс заслын эмнэлэг
|
Захирлын нэрПаг ЁнГю
Цахим шуудагsaeropsmn@gmail.com
|
Хэрэглэгчийн төв+82 10-9834-7172
Үйлчилгээний нөхцөл|Хувийн мэдээлэл боловсруулах бодлого

Location Map

8F, 371 Sapyeong-daero, Seocho-gu, Seoul (Banpo-dong, Hyeoncheol Building) Сэро гоо сайхны мэс заслын эмнэлэг
Метро
mapSinnonhyeon station1-р гарцаас явганаар 1 минутын зайд
mapNonhyeon Station4-р гарцаас явганаар 10 минутын зайд
Онлайн зөвөлгөөОнлайн захиалгаБайршилFacebookInstagram
QUICK
TOP
|
Олон нийтийн булан
|
Мэдээ мэдээлэл
Сэро пластик мэс заслын эмнэлэг нь одоогийн таныг хүндэтгэж,
таны хамгийн жинхэнэ төрхийг илэрхийлэх байгалийн шинэ төрхийг бүтээнэ.
ЗарлалМэдээ мэдээлэл

SAEROТаны дээд зовхи хонхойж өөхгүй болсон уу?

Сэро гоо сайхны мэс заслын эмнэлэг2026.09.18
Үзсэн тоо 5

Дээд зовхинд өөх суулгах мэс ажилбар гэж юу вэ?

Дээд зовхины өөхөн эд нас ахих, удамшлын онцлог, жин буурах, өмнө хийлгэсэн зовхины мэс засал зэрэг олон шалтгааны улмаас бага багаар багасаж, нүдний дээд хэсэг хонхойж харагдах тохиолдол байдаг. Ингэснээр нүд ядрангуй, наснаасаа ахимаг эсвэл хэт гүн суусан мэт харагдах тохиолдол байдаг.

Дээд зовхинд өөх суулгах мэс ажилбар буюу upper eyelid fat grafting нь өөрийн өөхөн эдээс авч, боловсруулан цэвэршүүлсний дараа дээд зовхины хонхойсон хэсэгт бага хэмжээгээр шилжүүлэн суулгаж дүүргэх арга юм. Энэхүү ажилбарын гол зорилго нь дээд зовхины эзэлхүүний дутагдлыг нөхөж, нүд орчмын зөөлөн төрхийг сэргээх, нүүрний ерөнхий төрхийг илүү зохистой, залуу харагдуулахад оршино.

Дээд зовхи хонхойх, хүнхийх гол шалтгаан юу вэ?

Залуу үед нүд орчмын арьс, булчин, өөхөн давхарга хоорондоо зохистой харьцаатай байдаг. Харин нас ахихын хэрээр арьсны уян хатан чанар буурахаас гадна нүд орчмын зөөлөн эдийн эзэлхүүн өөрчлөгдөж эхэлдэг. Зарим хүний хувьд дээд зовхины өөхөн эд төрөлхийн бага байдаг тул нас залуу ч нүдний дээд хэсэг хонхойх тохиолдол байдаг. Мөн огцом жин хасах, нүүрний өөхөн эд багасах, өмнө нь дээд зовхины мэс засал хийлгэхдээ өөхөн эдийг их хэмжээгээр авхуулсан зэрэг шалтгаанаар дээд зовхины хонхойлт илүү тод үүсэх магадлалтай.

Ийм үед зөвхөн зовхи татахаас илүүтэйгээр алдагдсан эзэлхүүнийг дүүргэн нөхөх шаардлагатай тохиолдол байдаг. Тиймээс дээд зовхинд өөх суулгах эсэхийг нүдний бүтэц, арьсны хэмжээ, өөхөн эдийн байдал, хөмсөгний байрлал, зовхи унжилт байгаа эсэх зэргийг харгалзан дүгнэх нь чухал юм.

Дээд зовхины өөх суулгалт ямар зарчмаар хийгддэг вэ?

Дээд зовхины өөх суулгалтад синтетик имплант бус, үйлчлүүлэгчийн өөрийн өөхөн эдийг ашигладаг. Ихэвчлэн хэвлий, гуя эсвэл өөх авах боломжтой өөр хэсгээс бага хэмжээний өөх авч, шаардлагатай байдлаар боловсруулсны дараа дээд зовхины хонхойсон хэсэгт тохирох хэмжээгээр, шилжүүлэн суулгадаг. Нүдний зовхи нь арьс нимгэн, судас болон мэдрэлийн бүтэц нягт байрладаг тул өөхийг хаана, ямар хэмжээгээр байрлуулах нь үр дүнд чухал нөлөөтэй.

Тиймээс их өөх хийх нь сайн үр дүн гэсэн үг биш. Харин тухайн хүний нүүрний харьцаа, хоёр нүдний ялгаа, давхраа болон нүдний ясны бүтцийг харгалзан тохирох хэмжээг хийх хэрэгтэй.

Дээд зовхинд өөх суулгахын давуу тал юу вэ?

Энэ аргын хамгийн том давуу тал нь өөрийн биеэс өөхөн эдийг авч шүүгээд суулгах явдал юм. Өөх суулгалтын зорилго нь зовхины нэг хэсгийг дүүргэхээс гадна, нүүрний ерөнхий бүтэцтэй зохицсон зөөлөн төрх бий болгоход чиглэдэг. Мөн өөхний зарим хэсэг хэдэн сарын хугацаанд бага багаар шимэгдэж, амжилттай тогтсон өөхөн эдийн тодорхой хэсэг нь тухайн хэсэгт удаан хугацаанд хадгалагдах боломжтой. Тиймээс мэс заслын дараах байдал эцсийн үр дүн биш тул түр хүлээх нь мөн нэгэн чухал хэсэг юм. Мөн өөрийн өөхийг ашиглах нь гадны биет суулгахтай холбоотой үрэвсэл үүсэх магадлал хамаагүй бага байдаг.

Дээд зовхины өөх суулгалт ба филлерээр дүүргэхийн ялгаа юу вэ?

Дээд зовхины хонхойлтыг нөхөхөд гиалуроны хүчилд суурилсан филлер болон өөрийн өөх шилжүүлэн суулгах аргуудаас сонгож хийлгэх боломжтой байдаг. Гэхдээ хоёр арга нь материал, үргэлжлэх хугацаа, ажилбарын явц, сэргэлтийн хугацаагаараа ялгаатай байна. Филлер нь бэлэн бүтээгдэхүүнийг тарьж эзэлхүүн үүсгэдэг бол өөх суулгалтын үед өөрийн биеэс өөх авах, боловсруулах, дараа нь шилжүүлэн суулгах шат дамжлагатай байдаг.

Өөх суулгалтын дараа тогтож үлдсэн өөх удаан хугацаанд хадгалагдаж болох ч хэдэн хувь нь тогтохыг хүн бүрт урьдчилан тодорхой хэлэх боломжгүй байдаг. Харин филлер нь төрлөөсөө хамааран тодорхой хугацааны дараа аажмаар задардаг.

Аль арга нь илүү тохиромжтой болохыг зовхины бүтэц, хонхойлтын хэмжээ, арьсны зузаан, өмнөх мэс заслын түүх болон хүсэж буй өөрчлөлтийг харгалзан үзэж шийдэх нь тохиромжтой.

Нэг удаагийн өөх суулгалтаар хангалттай юу?

Зарим хүнд нэг удаагийн ажилбараар хүссэн хэмжээний өөрчлөлт гарч болно. Харин зарим тохиолдолд эхний ажилбарын дараа өөхний тодорхой хэсэг шимэгдэж, нэмэлт өөх суулгалт шаардлагатай байх тохиолдол байдаг. Энэ нь эхний ажилбар амжилтгүй эсвэл дутуу болсон гэсэн үг биш. Өөх шилжүүлэн суулгалтын онцлог нь суулгасан өөхний хэдэн хувь шимэгдэхийг урьдчилан мэдэх аргагүйгээс шалтгаалсан үр дүн юм.

Дээд зовхины өөх суулгалт хэдий хугацаанд тогтох вэ?

Амжилттай цусан хангамжтай болж, тогтсон өөхний эсүүд тухайн хэсэгт удаан хугацаагаар хадгалагдах боломжтой. Гэвч үр дүнг хадгалагдах хугацааг баттай хэлэх боломжгүй байдаг. Өөхний цаашдын насжилт, жин нэмэгдэх эсвэл буурах, нүүрний өөхөн эдийн ерөнхий өөрчлөлт болон арьсны уян хатан байдлын өөрчлөлтөөс шалтгаалан зовхины тогтоц цаг хугацааны явцад мөн өөрчлөгдпдөг.

Дээд зовхины өөх суулгалтыг давхраа эсвэл дээд зовхи татах мэс засалтай хамт хийж болох уу?

Дээд зовхины өөх суулгалтыг давхраа оёх, дээд зовхины илүүдэл арьс авах гэх мэт зовхины бусад засалтай хавсран хийх бүрэн боломжой. Ялангуяа илүүдэл арьс байгаа боловч дээд зовхины тодорхой хэсэг хонхойсон тохиолдолд зөвхөн арьсыг татахад төвлөрөх нь зарим хүний нүдийг улам гүн хонхойсон харагдуулах эрсдэлтэй. Иймээс хувь хүний онцлогт ямар мэс засал тохиромжтойг мэргэжлийн эмчтэй сайн ярилцаж төлөвлөх шаардлагатай.

💬Түгээмэл асуулт, хариулт

Q1. Дээд зовхинд өөх суулгах ажилбар өвддөг үү?

A. Ажилбарын унтуулгын мэдээ алдуулалт хийдэг тул өвдөлт мэдрэхгүй. Харин мэс заслын дараа өөх авсан хэсэг болон зовхи бага зэрэг эмзэглэх, хөндүүрлэх мэдрэмж төрж болох бөгөөд хүн бүрийн мэдрэмж онцлогоос хамаарч ялгаатай байдаг.

Q2. Өөхийг хаанаас авдаг вэ?

A. Ихэнх тохиолдолд гуя зэрэг өөх ихтэй хэсгээс бага хэмжээний өөх авч ашигладаг. Аль хэсгээс авахыг тухайн хүний биеийн бүтэц болон шаардагдах өөхний хэмжээнээс хамааран сонгоно.

Q3. Дээд зовхинд их хэмжээний өөх хэрэгтэй юу?

А. Ихэвчлэн нүдний зовхинд маш бага хэмжээний өөх шаардагддаг. Нүдний орчим нарийн бүтэцтэй тул эзэлхүүнээс илүүтэй өөхийг зөв түвшин, зөв байрлалд жигд суулгах нь чухал юм.

Q4. Суулгасан өөх бүгд тогтох уу?

А. 100% тогтоно гэж ойлгож болохгүй. Шилжүүлэн суулгасан өөхний тодорхой хэсэг эхний саруудад шимэгддаг. Тогтож үлдэх хэмжээ хүн бүрт ялгаатай тул урьдчилан баталгаажуулах боломжгүй байдаг.

Q5. Өөх суулгасны дараа зовхи эхэндээ бондойж харагддаг уу?

А. Мэс заслын дараах хаван болон шинээр суулгасан өөхөөс шалтгаалан эхний үед дүүрэн харагдаж болно. Хаван буурч, өөхний тодорхой хэсэг шимэгдэн эд тогтворжихын хэрээр аажмаар натурал болно.

Q6. Өмнө нь дээд зовхины мэс засал хийлгээд хонхойсон бол өөх суулгаж болох уу?

А. Ихэнх тохиолдолд боломжтой. Өмнөх мэс заслын дараах хонхойлт, сорви болон үлдсэн эдийн нөхцөлөөс шалтгаалан засах арга өөр өөр байдаг тул мэс заслын өмнөх эмчийн үзлэг, зөвөлгөө шаардлагатай.

Q7. Өөх суулгалт хийлгэвэл давхраа алга болох магадлалтай юу?

А. Зөв байрлал болон хэмжээгээр өөх суулгах нь чухал. Хэт их эзэлхүүн нэмэх нь зовхины нугалааны хэлбэрт нөлөөлөх магадлалтай ч мэс заслын өмнө төлөвлөж хийгддэг тул давхраа арилах эрсдэл байхгүй гэж үзэж болно.

Q8. Өөх суулгалт хийлгэсний дараа нүд том харагдах уу?

А. Өөх суулгалтын үндсэн зорилго нь нүдний хэмжээг томруулах биш. Харин хонхойсон дээд зовхины эзэлхүүнийг нөхсөнөөр нүд орчим ядрангуй, гүн харагдаж байсан төрх зөөлөрч болно. Харин нүдний хэмжээ томрохгүй.

Q9. Өөх суулгалт болон филлер хийлгэхийн алт аль нь илүү сайн бэ?

А. Хоёр арга тус бүр өөрийн онцлогтой. Хонхойлтын хэмжээ, арьсны зузаан, нүдний бүтэц, өмнө хийлгэсэн ажилбар болон хүсэж буй үр дүнгээс хамааран тохирох арга өөр байна. 

Q10. Өөх суулгалт хийлгэсний дараа сорви үлдэх үү?

А. Өөх авах болон суулгах үед жижиг хэмжээний нэвтрэх цэг ашигладаг боловч сорви үүсэх байдал нь тухайн хүний арьсны онцлог, ажилбарын аргаас хамаарна. Том зүсэлт байхгүй тул урт сорви үлдэхгүй.

Дээд зовхины хонхойлт нь зөвхөн арьсны асуудал бус, нүд орчмын өөхөн эд болон нүүрний эзэлхүүний өөрчлөлттэй холбоотой байж болно. Ийм тохиолдолд өөрийн өөхийг ашиглан эзэлхүүн нөхөх дээд зовхины өөх суулгалт нь дээрх асуудлыг шийдэж болох аргуудын нэг юм.

Гэхдээ хүн бүрт дээд зовхинд өөх суулгах арга тохиромжтой байдаггүй. Зарим хүнд өөх суулгалт, зарим хүнд дээд зовхи татах мэс засал эсвэл хэд хэдэн аргын хослол шаардлагатай байж болно. Тиймээс зөвхөн зураг эсвэл насанд тулгуурлан мэс заслын аргаа сонгохоос илүүтэй нүдний бүтэц, зовхины онцлог, арьс болон өөхөн эдийн байдлыг мэргэжлийн эмчтэй зөвлөлдөж шийдэх нь чухал.

Дээд зовхины хонхойлт болон өөх суулгалтын талаар дэлгэрэнгүй зөвлөгөө авахыг хүсвэл мэргэжлийн эмчийн үзлэгт хамрагдан, өөрийн нүдний бүтэц болон хүсэж буй өөрчлөлтөд тохирсон аргачлалыг сонгоорой.

📞 Монгол зөвлөх: 010-9834-7172

Инстаграм: @saero_mn

Фэйсбүүк: Saero гоо сайхны мэс заслын эмнэлэг

💓СЭРО ГОО САЙХНЫ МЭС ЗАСЛЫН ЭМНЭЛЭГ💓

Өмнөх нийтлэлНийтлэл байхгүй байна.
Дараагийн нийтлэлЯдарсан, овортой харагдах хамгийн том шалтгаан: Нүдний доорх уутанцар2026.09.15
Жагсаалт