SAEROДээд зовхи татахдаа зүсэлтийг давхраан дээр хийх үү хөмсөг доор хийх үү?
Дээд зовхи аль зүслэгийн арга танд тохиромжтой вэ?
Хүн хүний онцлогоос шалтгаалаад нас ахихын хэрээр арьсны уян хатан чанар буурч, үрчлээ үүсэх онцлог болон хурд өөр өөр байдаг ч ихэвчлэн 40 наснаас эхлээд илүү хурдан суларч эхэлдэг. Ялангуяа нүүрний төв хэсэг, нүдний хөгшрөлт хамгийн түрүүнд санаа зовоож эхэлдэг ба энэ хэсэг суларч эхэлснээр илүү овортой харагдах ч магадлалтай байдаг.
СЭРО гоо сайхны эмнэлэгт нүдний дээд зовхины үрчлээг сайжруулах дээд зовхи татах мэс засал 2 аргаар хийгдэж байна.
Эхний арга нь давхрааны зураас дагуу зүслэг хийх арга бол нөгөө арга нь хөмсөгний доор зүслэг хийх арга юм. Дээрх хоёр аргыг үйлчлүүлэгч бүрийн онцлогт тохируулж мэргэжлийн эмч зөвөлдөг. Мөн зовхины арьсны илүүдэл үү, хөмсөгний байрлал доошилсон уу, эсвэл хоёулаа зэрэг үүссэн үү гэдгээс хамаарч тохирох мэс заслын арга өөр байна.
1.Давхраан дээр зүсэлттэй дээд зовхи таталт
Давхраан дээр зүсэлттэй дээд зовхи татах мэс засал нь голчлон дээд зовхины илүүдэл арьсыг багасгаж, шаардлагатай тохиолдолд өөхөн эдээс авч багасган зовхины хэлбэрийг илүү цэвэр, тод харагдуулах зорилготой. Дээд зовхины арьсны илүүдэл их боловч хөмсөгний байрлал харьцангуй хэвийн хүмүүст болон давхрааны лайнаа томруулах, жижигрүүлэх гэх мэт давхраагаа өөрчлөх хүсэлтэй хүмүүст тохиромжтой сонголт юм.
2.Хөмсөг доор зүсэлттэй дээд зовхи таталт
Хөмсөгний доорх таталт нь хөмсөгний доод хэсэгт байрлах илүүдэл арьсыг авч, дээд зовхины унжилтыг сайжруулах арга юм. Ялангуяа хөмсөг суларч, дээд зовхинд арьс давхарлагдан унжсан тохиолдолд тохиромжтой арга юм. Мөн өөрийн одоогийн давхрааны хэлбэрийг аль болох хэвээр нь хадгалж, зөвхөн зовхи унжилтыг багасгахыг хүсч байгаа хүмүүст илүү тохиромжтой арга юм.
Түгээмэл асуулт, хариулт
Q1. Дээд зовхи унжсан бол заавал давхраан дээр зүслэгтэй дээд зовхины мэс засал хийлгэх хэрэгтэй юу?
A. Заавал тийм биш. Дээд зовхины арьсны илүүдэл нь гол шалтгаан уу, эсвэл хөмсөг суларч, нүдний арын хэсэг нь унжсан нь гол шалтгаан уу гэдгийг эхлээд тодорхойлно. Хөмсөгний суларч, нүдний ар хэсэг их унжсан тохиолдолд хөмсөгний доорх таталт илүү тохиромжтой байж болох бөгөөд зарим тохиолдолд давхраан дээр зүсэлттэй арга тохиромжтой байх боломжтой.
Q2. Дээд зовхины мэс засал, хөмсөгний доорх таталт хоёрын гол ялгаа юу вэ?
A. Дээд зовхины мэс засал нь дээд зовхины илүүдэл арьс болон шаардлагатай өөх, эд гэх мэт хэсгийг засахад төвлөрдөг бол хөмсөгний доорх таталт нь хөмсөгний доод хэсгийн илүүдэл арьсыг засах замаар дээд зовхины унжилтыг сайжруулдаг. Тиймээс мэс заслын арга нь унжилтын шалтгаанаас хамаарч өөр байна.
Q3. Хөмсөгний доорх таталт хийлгэвэл нүд томорч харагдах уу?
A. Унжсан арьс багассанаар дээд зовхины хэсэг илүү нээлттэй харагдах боломжтой. Гэхдээ нүдийг хиймлээр томруулах бус, унжилтаас үүссэн хүнд, дарагдсан төрхийг сайжруулах зорилготой.
Q4. Дээд зовхины мэс засал хийлгэвэл давхраа өөрчлөгдөх үү?
A. Мэс заслын арга, арьсны унжилтын хэмжээ болон өмнөх давхрааны хэлбэрээс хамаарна. Мэс заслын төлөвлөгөөг зөв гаргаснаар шаардлагагүй өөрчлөлтийг багасгах боломжтой боловч хүн бүрийн анатомийн онцлог өөр тул мэс заслын өмнө мэргэжлийн эмчийн нарийн үзлэг зөвөлгөө шаардлагатай.
Q5. Төрөлхийн давхраатай ч нүдний дээд хэсэг унжсан бол ямар мэс засал хийлгэх вэ?
A. Давхрааны зураас хэвийн боловч дээрээс нь арьс унжиж байгаа бол хөмсөгний доор зүслэгийн аргыг сонгох нь ихэнх тохиолдолд тохиромжтой байж болно. Аль нь тохирохыг хөмсөгний байрлал болон арьсны унжилтын түвшинг харж шийднэ.
Q6. Хөмсөгний доорх таталт хийлгэвэл сорви харагдах уу?
A. Зүсэлт нь хөмсөгний яг доод хэсэгт байрладаг тул сорвийг аль болох байгалийн эдгэхээр хөмсөгний хэлбэрт тохируулан зүслэг хийх нь чухал. Мэс заслын дараах сорви эхний үед тод харагдаж болох боловч цаг хугацааны явцад аажмаар бүдгэрдэг.
Q7. Нүдний дээд зовхи унжсан үед зөвхөн арьс авахад хангалттай юу?
A. Бүх тохиолдолд хангалттай байдаггүй. Хөмсөг суларсан, зовхины булчин сул болсон эсвэл өөхөн эдийн байрлал өөрчлөгдсөн зэрэг олон хүчин зүйл нүдний унжилтад нөлөөлж болно. Тиймээс зөвхөн арьсны илүүдлийг харах бус, нүд орчмын бүтцийг бүхэлд нь харах шаардлагатай.
Q8. Аль мэс засал надад тохирохыг хэрхэн мэдэх вэ?
A. Нүдний хэлбэр, дээд зовхины арьсны илүүдэл, хөмсөгний байрлал, хоёр талын тэгш хэм болон нүүрний ерөнхий харьцааг мэргэжлийн эмчийн үзлэгээр үнэлсний дараа шийднэ. Ижил харагдах “зовхи унжилт” ч шалтгаан нь өөр байж болох тул зөвхөн зураг эсвэл насанд үндэслэн мэс заслын аргыг сонгох нь тохиромжгүй.
Дээд зовхины унжилтыг засахад хамгийн чухал зүйл нь “ямар мэс засал хийх вэ?” гэхээс өмнө “яагаад унжилт үүссэн бэ?” гэдгийг тодорхойлох юм. Тиймээс байгалийн төрхийг хадгалж, өөрийн нүүрний онцлогт тохирсон үр дүн гаргахын тулд мэс заслын өмнө мэргэжлийн эмчийн нарийн үзлэг, зөв оношилгоо хийх нь хамгийн чухал юм.
💓СЭРО ГОО САЙХНЫ МЭС ЗАСЛЫН ЭМНЭЛЭГ💓
