SAEROДавхар эрүүний өөх соруулалт хэнд тохиромжтой вэ?
Давхар эрүүний өөх соруулалт хэнд тохиромжтой вэ?
Давхар эрүү нь зөвхөн илүүдэл жингээс шалтгаалдаггүй бөгөөд удамшил, нүүрний ясны бүтэц, арьсны уян хатан чанар болон эрүүний доорх өөхний хуримтлал зэрэг олон хүчин зүйлээс үүсдэг.
Биеийн жингээс үл хамааран ихэнх хүмүүст үүссэн байдаг ба жин хассан ч арилахгүй байх тохиолдол их байдаг.
Тэгвэл энэхүү давхар эрүүний өөх соруулалтын мэс засалтай танилцацгаая~!
Давхар эрүүний өөх соруулах мэс засал (Submental Liposuction) нь эрүүний доорх илүүдэл өөхийг нарийн гуурсаар сорж багасган, эрүү болон хүзүүний заагийг илүү тод, цэвэр харагдуулах зорилготой мэс засал юм.
Гэхдээ давхар эрүү нь зөвхөн өөхнөөс бус, арьсны сулрал эсвэл хүзүүний булчингийн өөрчлөлтөөс шалтгаалсан байж болох тул мэс заслын өмнө мэргэжлийн эмчийн зөвөлгөө авч, өөрийн онцлогийг нарийн шинэжлүүлж тохирох мэс заслаа сонгох нь хамгийн чухал алхам болдог.
Түгээмэл асуулт, хариулт
Q. Давхар эрүүтэй хүн заавал илүүдэл жинтэй байдаг уу?
A. Үгүй. Жин хэвийн байсан ч удамшил, нүүрний бүтэц болон өөхний тархалтаас шалтгаалан давхар эрүү үүсч болно.
Q. Өөх соруулахад арьс унжих уу?
A. Арьсны уян хатан чанар сайн бол арьс тодорхой хэмжээгээр агшиж, хэсэг хугаццны дараа шинэ хэлбэрт дасан зохицно. Харин арьс их хэмжээгээр унжсан тохиолдолд зөвхөн өөх соруулах бус, арьс чангалах эсвэл арьсыг унжсан харагдуулж буй булчинг чангалан уях мэс заслыг хавсруулах нь үр дүнг нэмэгдүүлэх боломжтой.
Q. Мэс заслын дараа хэзээнээс үр дүн нь харагдах вэ?
A. Мэс заслын дараа давхар эрүүний хэлбэрийн өөрчлөлт аажмаар харагдаж эхлэх ба мэс заслын дараа баригчыг сайн зүүж арчилгааг сайн хийх хэрэгтэй. Мөн мэс заслын дараа хүн хүнээс шалтгаалж хавдар тодорхой хэмжээнд байх ба энэ нь 3-6 сарын дараа бүрэн арилна.
Q. Мэс заслын дараа хавдар, хөхрөлт үүсэх үү?
A. Тийм. Хавдар, хөхрөлт болон бага зэрэг тавгүй мэдрэмж хэсэг хугацаанд илэрч болох бөгөөд энэ нь эдгэрэлтийн хэвийн явцын нэг хэсэг юм. Харин хавдар хөхрөлт үүссэн ч хэвийн амьдралдаа орох боломжтой.
Q. Сорви үлдэх үү?
A. Маш жижиг хэсгээр орж өөхийг сордог тжл ил сорви, том зүсэлт байхгүй нь энэ мэс заслын хамгийн том давуу тал байгаа.
Q. Өөх соруулахад давхар эрүү дахин үүсэх үү?
A. Сорсон өөхний эсүүд дахин бий болдоггүй ч жин нэмэгдэх, насжилт болон арьсны уян хатан чанар буурах зэрэг хүчин зүйлс нь эрүүний хэлбэрт дахин нөлөөлж болно.
СЭРО ЭМНЭЛГИЙН ДАВХАР ЭРҮҮНИЙ ӨӨХ СОРОХ МЭС ЗАСЛЫН ӨМНӨХ ДАРААХ БОДИТ ӨӨРЧЛӨЛТ
💓СЭРО ГОО САЙХНЫ МЭС ЗАСЛЫН ЭМНЭЛЭГ💓
