LOGOLOGO
Эмнэлгийн танилцуулгаХууль бус гадны биет авах / нөхөн сэргээхЗалуужуулахНүдХaмaрНүүрний хэлбэрБиеХөхPetitОлон нийтийн булан
|JOIN
|JOIN
  • Эмнэлгийн танилцуулга
  • Эмчийн танилцуулга
  • Байршил
  • Гадны биет авах
  • Гадны биет авах
  • Гэмтэл / арьсны хавдар
  • Нүдний давтан мэс засал
  • Хамрын давтан мэс засал
  • Өөх шилжүүлэг
  • Soft нүүрний хэлбэр засах мэс засал
  • Хамар уруулын зайны мэс засал
  • Нүүр өргөлт
  • Ponytail өргөлт
  • Дух өргөлт
  • Лифтинг
  • Давхраа
  • Сэтэлгээ
  • Нүдний нээх булчин чангалах
  • Дээд зовхины өөх засах
  • Доод зовхины өөх засах
  • Дээд / доод зовхи
  • 3D захиалгат хамар
  • No Scar хамрын мэс засал
  • Богино хамрын мэс засал
  • Далий / монхор хамар
  • Дөрвөлжин эрүү
  • Шанаа багасгах
  • Эрүүний үзүүр
  • Өөх сорох
  • Хэвлий
  • Бие өргөлт
  • Хөх томруулах / жижисгэх
  • Хөх сойх
  • Хөхний толгой
  • Суга орчмын өөх засах
  • Ботокс
  • Филлер
  • Re2O тарилга
  • Үүдэл эс
  • ReBornne
  • Зөвөлгөөний цаг авах
  • Зарлал
  • Мэдээ мэдээлэл
  • Өмнө/дараах зураг
  • Сэтгэгдэл
logo

+82 10-9834-7172

Facebook зөвлөгөө
Ням - Баасан
AM 09:30 - PM 06:30
Бямба
AM 09:30 - PM 03:30
Ням болон бүх нийтийн амралтын өдөр
Амарна
Хаяг8F, 371 Sapyeong-daero, Seocho-gu, Seoul (Banpo-dong, Hyeoncheol Building)
Байгууллагын нэрСэро гоо сайхны мэс заслын эмнэлэг
|
Захирлын нэрПаг ЁнГю
Цахим шуудагsaeropsmn@gmail.com
|
Хэрэглэгчийн төв+82 10-9834-7172
Үйлчилгээний нөхцөл|Хувийн мэдээлэл боловсруулах бодлого

Location Map

8F, 371 Sapyeong-daero, Seocho-gu, Seoul (Banpo-dong, Hyeoncheol Building) Сэро гоо сайхны мэс заслын эмнэлэг
Метро
mapSinnonhyeon station1-р гарцаас явганаар 1 минутын зайд
mapNonhyeon Station4-р гарцаас явганаар 10 минутын зайд
Онлайн зөвөлгөөОнлайн захиалгаБайршилFacebookInstagram
QUICK
TOP
|
Олон нийтийн булан
|
Мэдээ мэдээлэл
Сэро пластик мэс заслын эмнэлэг нь одоогийн таныг хүндэтгэж,
таны хамгийн жинхэнэ төрхийг илэрхийлэх байгалийн шинэ төрхийг бүтээнэ.
ЗарлалМэдээ мэдээлэл

SAEROХамрын таславч муруйлтын талаар

Сэро гоо сайхны мэс заслын эмнэлэг2026.08.26
Үзсэн тоо 118

Хамрын таславч муруйлт

Хамрын таславч нь хамрын хөндийг зүүн, баруун хэсэгт хувааж байдаг яс болон мөгөөрснөөс бүрдэх бүтэц юм. Хамрын таславч хэвийн үедээ хамрын төвд байрлалтай байдаг боловч зарим хүмүүсийн хувьд төрөлхийн онцлог, өсөлт хөгжил, гэмтэл болон өмнөх хамрын мэс заслын нөлөөгөөр нэг тал руугаа муруйсан байдаг.

Хамрын таславч бага зэргийн муруйлттай үед ямар нэгэн зовиур мэдрэгдэхгүй байж болно. Харин мурийлт ихэссэн тохиолдолд ихэвчлэн нэг эсвэл хоёр талын хамрын амьсгал давчдах, хамар байнга битүүрэх, амаар амьсгалах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Мөн хамрын хөндийн агаарын урсгал жигд бус болсноор хамар хуурайших, давтамжтай хамар битүүрэх, зарим тохиолдолд хурхирах зэрэг зовиур илэрч болно.

❓Тэгвэл хамрын таславч яагаад муруйдаг вэ?

Хамрын таславчийн муруйлт нь хэд хэдэн шалтгаантай байж болно.

- Төрөлхийн анатомийн онцлог

- Өсөлт, хөгжлийн явцад үүссэн өөрчлөлт

- Хамрын гэмтэл

- Өмнөх хамрын мэс засал

- Хамрын яс болон мөгөөрсний тэгш бус хөгжил гэх мэт.

❓Хамрын таславч муруйвал ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

Хамгийн түгээмэл шинж нь "хамраар амьсгалахад хүндрэлтэй болох" юм. Ялангуяа нэг талын хамар байнга битүүрэх, хэвтэх үед амьсгалын хүндрэл илүү нэмэгдэх зэрэг шинж илэрч болно.

Үүнээс гадна:

- Хамар байнга битүүрэх

- Нэг талын хамраар амьсгалахад хүндрэлтэй байх

- Унтахдаа болон дасгал хөдөлгөөний үед амаар амьсгалах

- Хамар хуурайших

- Давтамжтай хамраас цус гарах

- Хурхирах зэрэг шинж илэрч болно.

Гэхдээ эдгээр шинж тэмдэг нь зөвхөн хамрын таславчийн мурийлтаас шалтгаалахгүй. Хамрын самалдаг хөөх болон томрох, харшил зэрэг бусад хүчин зүйл мөн нөлөөлж болох тул тодорхой мэргэжлийн эмчийн үзлэг хийлгэх шаардлагатай.

❓Хамрын таславч муруйлтыг хэрхэн оношлодог вэ?

Эхний ээлжинд хамрын гадна болон дотор бүтцийг үзэж, хамрын амьсгалын байдлыг дүгнэнэ. Нэмэлтээр CT дүрс оношилгоог ашиглан хамрын дотоод бүтцийг илүү нарийвчлан шалгах нь зүйтэй. Ялангуяа хамрын мэс засал төлөвлөж байгаа тохиолдолд хамрын гаднах хэлбэрээс гадна таславч, яс, мөгөөрсний бүтэц болон амьсгалын замыг хамтад нь дүгнэх нь чухал юм.

❓Хамрын таславч мурийлтыг заавал мэс заслаар засах уу?

Хэрэв мурийлт бага бөгөөд тухайн хүнд амьсгалын замын асуудал үүсгэдэггүй бол заавал мэс засал хийх шаардлагагүй байж болно. Харин хамрын амьсгалд мэдэгдэхүйц саад болж, өдөр тутмын амьдралд зовиур үүсгэж байгаа тохиолдолд эмчийн үзлэгийн дараа мэс заслын эмчилгээ шаардлагатай эсэхийг шийднэ.

Түгээмэл асуулт, хариулт

Q1. Хамрын таславч мурийсан эсэхийг өөрөө мэдэх боломжтой юу?

A. Нэг талын хамар байнга битүүрэх, хамраар амьсгалахад хүндрэлтэй байх зэрэг шинж тэмдэг илрэх нь таславч мурийсан байх магадлалтай ч зөвхөн шинж тэмдэгт үндэслэн оношлох боломжгүй тул эмчийн үзлэг болон СТ дүрс оношлогоогоор баталгаажуулах шаардлагатай.

Q2. Төрөлхийн хамрын таславч муруй байх тохиолдол байдаг уу?

A. Тийм. Зарим хүний таславч төрөлхийн бага зэрэг муруйсан байдаг. Мөн өсөлт хөгжлийн явц, гэмтэл зэрэг хүчин зүйлээс шалтгаалан муруйлт үүсч болно.

Q3. Хамрын таславч муруйвал хамар гаднаасаа мурийж харагддаг уу?

A. Үгүй. Хамрын таславч дотроо муруйсан боловч гаднаас харахад хамар шулуун байх тохиолдол бий. Харин зарим хүнд дотоод бүтцийн мурийлт нь хамрын гаднах хэлбэрийн өөрчлөлттэй хамт илэрч болно.

Q4. CT зураг авхуулбал хамрын таславчийн мурийлт харагдах уу?

A. CT нь хамрын яс, таславч болон хамрын хөндийн бүтцийг нарийвчлан үнэлэхэд тусалдаг дүрс оношлогоо юм. Гэхдээ СТ оношлогооны хамт өвчтөний шинж тэмдэг болон эмчийн үзлэгийг хослуулан дүгнэх нь чухал.

Q5. Таславч муруйлтыг мэс заслын бус аргаар засах боломжтой юу?

A. Мэс заслын бус аргаар таславчийн муруйсан бүтцийг тэгшлэх боломжгүй. Гэхдээ зарим тохиолдолд харшил, салстын хаван зэрэг хамрын битүүрэлд нөлөөлж байгаа бусад шалтгааныг эмчлэхэд эмийн эмчилгээ тус болох боломжтой.

Q6. Хамрын таславчийн мэс заслыг хамрын гоо сайхны ажилбартай хамт хийж болох уу?

A. Боломжтой. Хамрын гаднах хэлбэрийн өөрчлөлт болон таславчийн муруйлт зэрэг асуудал хамт байгаа бол мэс заслын төлөвлөгөөнд хоёуланг нь харгалзан үзэж болно.

Q7. Таславчийн мэс засал хийлгэсний дараа амьсгал сайжрах уу?

A. Таславчийн муруйлт нь хамрын амьсгалын хүндрэл үүсгэж байгаа гол шалтгаан бол мэс заслын дараа амьсгал сайжрах боломжтой. Гэхдээ үр дүн нь хамрын бусад бүтцийн байдал болон амьсгалын хүндрэл үүсгэж буй шалтгаанаас мөн хамаарна.

Q8. Таславчийн мэс засал хийлгэвэл хамрын хэлбэр өөрчлөгдөх үү?

A. Таславч засах мэс засал нь үндсэндээ хамрын дотоод бүтцийг засах зорилготой. Харин нэмэлтээр гоо сайхны ажилбар төлөвлөснөөр хамрын гаднах хэлбэрт нөлөөлөх, сайжруулах боломжтой.

Хамрын таславчийн муруйлт нь хүн бүрт ижил шинж тэмдэг үүсгэдэггүй. Тиймээс зөвхөн хамрын гаднах хэлбэрийг харах бус, хамрын дотоод бүтэц, амьсгалын зам болон таславчийн байдлыг цогцоор нь үнэлэх нь чухал юм.

💓СЭРО ГОО САЙХНЫ МЭС ЗАСЛЫН ЭМНЭЛЭГ💓

Өмнөх нийтлэл9-р сарын ЭВЕНТ зарлагдлаа2026.08.28Дараагийн нийтлэлДээд зовхи татахдаа зүсэлтийг давхраан дээр хийх үү хөмсөг доор хийх үү?2026.08.25
Жагсаалт