LOGOLOGO
Эмнэлгийн танилцуулгаХууль бус гадны биет авах / нөхөн сэргээхЗалуужуулахНүдХaмaрНүүрний хэлбэрБиеХөхPetitОлон нийтийн булан
|JOIN
|JOIN
  • Эмнэлгийн танилцуулга
  • Эмчийн танилцуулга
  • Байршил
  • Гадны биет авах
  • Гадны биет авах
  • Гэмтэл / арьсны хавдар
  • Нүдний давтан мэс засал
  • Хамрын давтан мэс засал
  • Өөх шилжүүлэг
  • Soft нүүрний хэлбэр засах мэс засал
  • Хамар уруулын зайны мэс засал
  • Нүүр өргөлт
  • Ponytail өргөлт
  • Дух өргөлт
  • Лифтинг
  • Давхраа
  • Сэтэлгээ
  • Нүдний нээх булчин чангалах
  • Дээд зовхины өөх засах
  • Доод зовхины өөх засах
  • Дээд / доод зовхи
  • 3D захиалгат хамар
  • No Scar хамрын мэс засал
  • Богино хамрын мэс засал
  • Далий / монхор хамар
  • Дөрвөлжин эрүү
  • Шанаа багасгах
  • Эрүүний үзүүр
  • Өөх сорох
  • Хэвлий
  • Бие өргөлт
  • Хөх томруулах / жижисгэх
  • Хөх сойх
  • Хөхний толгой
  • Суга орчмын өөх засах
  • Ботокс
  • Филлер
  • Re2O тарилга
  • Үүдэл эс
  • ReBornne
  • Зөвөлгөөний цаг авах
  • Зарлал
  • Мэдээ мэдээлэл
  • Өмнө/дараах зураг
  • Сэтгэгдэл
logo

+82 10-9834-7172

Facebook зөвлөгөө
Ням - Баасан
AM 09:30 - PM 06:30
Бямба
AM 09:30 - PM 03:30
Ням болон бүх нийтийн амралтын өдөр
Амарна
Хаяг8F, 371 Sapyeong-daero, Seocho-gu, Seoul (Banpo-dong, Hyeoncheol Building)
Байгууллагын нэрСэро гоо сайхны мэс заслын эмнэлэг
|
Захирлын нэрПаг ЁнГю
Цахим шуудагsaeropsmn@gmail.com
|
Хэрэглэгчийн төв+82 10-9834-7172
Үйлчилгээний нөхцөл|Хувийн мэдээлэл боловсруулах бодлого

Location Map

8F, 371 Sapyeong-daero, Seocho-gu, Seoul (Banpo-dong, Hyeoncheol Building) Сэро гоо сайхны мэс заслын эмнэлэг
Метро
mapSinnonhyeon station1-р гарцаас явганаар 1 минутын зайд
mapNonhyeon Station4-р гарцаас явганаар 10 минутын зайд
Онлайн зөвөлгөөОнлайн захиалгаБайршилFacebookInstagram
QUICK
TOP
|
Олон нийтийн булан
|
Мэдээ мэдээлэл
Сэро пластик мэс заслын эмнэлэг нь одоогийн таныг хүндэтгэж,
таны хамгийн жинхэнэ төрхийг илэрхийлэх байгалийн шинэ төрхийг бүтээнэ.
ЗарлалМэдээ мэдээлэл

SAERO✨ 10 насаар залуужуулах СМАС нүүр өргөлтийн талаар

Сэро гоо сайхны мэс заслын эмнэлэг2026.09.07
Үзсэн тоо 67

✨ 10 насаар залуужуулах СМАС нүүр өргөлтийн талаар

Нас ахихын хэрээр нүүрний арьс төдийгүй арьсан доорх булчин, эд, өөхөн давхарга болон бүтэц хамт өөрчлөгдөж, нүүрний арьс суларч унжих, хацар болон амны орчимд үрчлээ, нугалаас үүсэх, эрүүний шугам суларч тод харагдахаа болих зэрэг өөрчлөлтүүд илэрч эхэлдэг. Ийм төрлийн нүүрний арьсны сулралтанд зөвхөн арьсыг татаж оёх бус, нүүрний гүн давхаргын бүтэц, булчинд анхаарч сайжруулах арга нь СМАС нүүр өргөлт юм.

СМАС давхарга гэж юу вэ?

СМАС давхарга нь нүүрний арьсан доорх булчин холбогч эдийн давхарга бөгөөд нүүрний хөдөлгөөн болон нүүрний зөөлөн эдийг дэмжихэд чухал үүрэгтэй бүтэц юм. СМАС нүүр өргөлтийн мэс засал нь зөвхөн гадаргуугийн арьсыг татаж оёх бус, энэхүү гүн давхаргад анхаарч сулран доошилсон эдийг хамт дээш татан, шаардлагатай хэсгийг бэхжүүлэн тогтоодог.

Тиймээс нүүрний арьсыг хэт хиймэл, чангалсан мэт харагдуулахгүйгээр илүү натурал, зөөлөн нүүрний төрхийг бий болгохыг зорьдог.

Сэро СМАС нүүр өргөлт ямар хэсгүүдэд үр дүнтэй вэ?

СМАС нүүр өргөлт нь нүүрний ерөнхий сулралт, унжилтыг сайжруулахын зэрэгцээ дараах хэсгүүдэд илүү үр дүнтэй.

  • Хацрын унжилт
  • Амны хажуугийн нугалаас, сулралт
  • Жавж орчмын унжилт
  • Эрүүний шугамын сулралт
  • Нүүрний доод хэсгийн унжилт

Харин яг аль хэсгийг хэр хэмжээгээр өргөх нь хүн бүрийн нүүрний бүтэц, арьсны уян хатан чанар болон унжилтын түвшнээс хамаарч өөр байна. Тиймээс мэс засал хийлгэхээр төлөвлөхдөө эхлээд мэргэжлийн эмчээс зөвөлгөө авах нь хамгийн чухал юм. 

Энгийн арьс татах мэс заслаас Сэро СМАС өргөлт юугаараа ялгаатай вэ?

Арьсны унжилтыг зөвхөн гаднаас нь татахад арьс тодорхой хэмжээгээр чангарч болох боловч нүүрний гүн давхаргын сулралтыг бүрэн шийдэхэд хязгаарлагдмал байж болно. Мөн хэсэг хугацааны дараа харьцангүй хурдацтай сулрах эрсдэлтэй. Харин Сэро СМАС нүүр өргөлт нь арьс + арьсан доорх эдийн байрлал + SMAS давхаргын сулралт зэрэгт анхаарч мэс заслын төлөвлөгөө гаргадаг тул нүүрний ерөнхий хэлбэрийг илүү үр дүнтэйгээр сайжруулах боломжтой.

СМАС нүүр өргөлт хэнд тохиромжтой вэ?

Ихэвчлэн нүүрний арьс болон зөөлөн эдийн унжилт тодорхой хэмжээнд илэрсэн, хацар, жавж болон эрүүний шугамын хэлбэр өөрчлөгдөж эхэлсэн хүмүүст санал болгодог. Гэхдээ наснаас илүү нүүрний арьсны сулралтын хэмжээ болон эдийн өөрчлөлт мөн чухал байдаг. Зарим хүнд онцлогоос шалтгаалж мини таталт хангалттай байж болох бол илүү их хэмжээний сулралттай, үрчлээ үүссэн үед СМАС нүүр өргөлт илүү тохиромжтой байж болно.

💬Түгээмэл асуулт, хариулт

Q1. СМАС нүүр өргөлт хийлгэвэл нүүр хэт татагдсан мэт хиймэл эсвэл өргөн харагдах уу?

A. Зөвхөн арьсыг хүчтэй татах бус, нүүрний гүн давхаргын сулралтыг харгалзан мэс заслын төлөвлөгөө гаргах нь натурал үр дүнд хүрэхэд чухал. Мөн мэс засал хийх эмчийн чадвар, туршлага ч мөн чухал тул сайн судлах хэрэгтэй.

Q2. СМАС нүүр өргөлт болон мини таталт ямар ялгаатай вэ?

A. Хоёр арга нь нүүрний унжилтыг сайжруулах зорилготой боловч мэс заслын хүрээ болон хамрах хэсэг нь ялгаатай. Харьцангуй бага суларсан, үрчлээ үүся эхэлсэн үед мини таталтыг санал болгодог бол илүү өргөн хүрээний сулралттай үед СМАС нүүр өргөлтийг сонгох боломжтой.

Q3. СМАС нүүр өргөлт хийлгэхэд насны хязгаар байдаг уу?

A. Тодорхой нэг насанд заавал хийх заасан хугацаа байхгүй. Харин нүүрний арьс, зөөлөн эдийн унжилт болон ерөнхий биеийн байдлыг харгалзан эмч мэс засал тохирох эсэхийг үнэлнэ.

Q4. Мэс заслын дараа хавдар, хөхрөлт гарах уу?

A. Нүүр өргөлтийн дараа хавдар, хөхрөлт болон таталдах мэдрэмж тодорхой хэмжээнд илэрч болно. Эдгээр нь хүн бүрт өөр бөгөөд мэс заслын хэмжээ болон биеийн эдгэрэлтийн онцлогоос хамааран аажмаар багасдаг тул хэвийн үзэгдэл юм. Мөн Сэро эмнэлэгт мэс заслын дараах арчилгааг цогц хийж үйлчилдэг тул мэс заслын дараах хөхрөлт, хавдарт санаа зовох шаардлагагүй юм. 

Q5. СМАС нүүр өргөлтийн үр дүн хэр удаан хадгалагдах вэ?

A. Одоогийн төрхийг 10 насаар залуужуулах хамгийн их үр дүнтэй лифтинг мэс засал юм. Харин үр дүнгийн хадгалалт нь насжилт, арьсны уян хатан чанар, амьдралын хэв маяг болон бусад хүчин зүйлээс хамаарч хүн бүрт ялгаатай байна. Мэс засал нь насжилтыг зогсоохгүй боловч тухайн үеийн арьс унжилтыг сайжруулж, нүүрний бүтцийг илүү залуужуулахад тусалдаг.

СМАС нүүр өргөлтийн мэс заслын талаар зөвөлгөө авахыг хүсвэл манай эмнэлэгт хандаарай. 

📞 Монгол зөвлөх: 010-9834-7172

Инстаграм: @saero_mn

Фэйсбүүк: Saero гоо сайхны мэс заслын эмнэлэг

📍 Байршил: 서울특별시 서초구 사평대로 371, 8층

8F, 371 Sapyeong-daero, Seocho-gu, Seoul (Banpo-dong, Hyeoncheol Building)

💓СЭРО ГОО САЙХНЫ МЭС ЗАСЛЫН ЭМНЭЛЭГ💓

Өмнөх нийтлэл👄Хамар, уруулын хоорондох зайг багасгах мэс засал2026.09.09Дараагийн нийтлэлУргацын баярын өдрүүдэд ажиллах хуваарь2026.09.04
Жагсаалт